Замын хайс, хашлагыг угаалаа
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба  238 хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр хуваарьт зам талбайгаа цэвэрлэж,  24 рейсээр 108 тонн цас, хог хаягдал тээвэрлэлээ. 

Ногоон байгууламжийн алба 98 хүний бүрэлдэхүүтэйгээр Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөөний замын нуух болон явган хүний замуудын цас  цэвэрлэж нийт 7  рейсээр   31.5 тн хог тээвэрлэсэн байна.   

Бөхийн өргөөний арын өгсүүр зам, Сансарын тунель, Нарны гүүр, ЭТГүүрний зүүн талын нүхэн гарц, Чингүнжав, Ард-Аюуш, Амарсанаа, Хасбаатарын гудамжинд автомашины яндангаас үүдсэн хөлдөлтийг 1 тонн бодис цацаж  хайлуулан цэвэрлэв. Мөн төв номын сан, Энхтайваны гүүрний хайс, хашлагыг угаав 
гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-18 02:05:51
    3-н ёсийн хүйтэнд хайс,хашлагаа юугаар угаав.бороотой үед юмаа хатаав гэдэг шиг сонсогдож байна.цэвэрлэгээ нь өдөр тутамын ажил биш юм уу.
  • Гавъяабаатар 2017-01-17 08:09:34
    Баяр хүргэе.Иймэрхүү бүтээлч ажлын байрны тоог нэмэгдүүлж, Яам тамгын газар зүгээр суугчдын тоог багасгах хэрэгтэй.Тэд ийм хүмүүсээс ичиж амьдраасай.
  • Зочин 2017-01-17 07:11:01
    Хийдэг ажлаа л хийсэн байна шүүдээ, хүний өмнөөс хийчихсэн юм уу