Зам тээврийн ослын 336 дуудлага иржээ

Замын цагдаагийн албанд өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл зургаа бүртгэгдэж, 13 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны буудлын замд “Аз сервис” ХХК-ны Baw WG120 маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн троллейбусны шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын долоон хүн гэмтжээ.

Мөн Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton маркийн авто машины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж 24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч хоёр хүн гэмтсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлжээ.

olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.