Малчдын залгамж халаа тасрахад хүрчээ
“Монголын Малчдын Хамтын Хариуцлагын Холбоо” байгуулагдсан талаар тус холбооны удирдлага болон гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн эхний ээлжинд дараах гурван чиглэлээр ажиллахаар болжээ. Газар нутаг, бэлчээр усаа хамтаар хариуцан хамгаалах, Мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулах, Өв уламжлал, соёлоо хамтаар хариуцан өвлүүлэн дамнуулах.

Түүнчлэн хэвлэлийн бага хурлын  үеэр ахмад малчид тэдний залгамж халаа тасрахад хүрсэн гэдгийг онцоллоо. Энэ нь нүүдлийн соёл иргэншил алдагдахад хүргэж байна гэв. Иймд  залуу малчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг ММХХХолбооны гүйцэтгэх захирал Б.Батсайхан хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Улаанбаатар хот манай улсын нийт нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Энд үндэстний тал нь буюу сор болсон залуучууд маань аж төрж байна. Үлдсэн 99.7 хувьд настан, малчид маань голомтоо сахиад байж байгаа. Хүссэн хүсээгүй газар нутгаа хамгаалж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс Монголыг Монголоор нь харагдуулдаг, нүүдэлчин соёлыг авч явдаг малчдынхаа залгамж халааг бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна" гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Доржготов 2017-01-17 23:53:58
    Залуу малчдад зориулсан Боловсон 00, душ бүхий загварын байшинг хөнгөлттэй зээлээр олгох асуудлаар төсөл бичиж Олон Улсын тусламжийн байгууллагад хандаарай.
  • зочин 2017-01-17 11:11:10
    Энэ хэд хөдөө гарч боодог хорхог идэхээс өөр юм хийж үзсэн юм болов уу даа.Бас бор талхаа олох гэж яваа юмуу даа.Манайх л лав та нарт нэгч мөнгө өгөхгүй шүү.
  • Ганбаяр 2017-01-17 09:38:48
    Малчид үр хүүхэдтэй байлгүй дээ. тэгээд ч малчны мал нь хувийн өмч шүү дээ. Үр хүүхдүүд нь өв залгамжлахгүй бол хэн хөрөнгийг нь өвлөх вэ.
  • syyri malchidaar tylgamdaj hezeech boloh 2017-01-17 08:36:39
    Mas zeb ee,malchidiin zalgamj halaag bodlogotoi beldeh heregtei bna daa!!!ilgeeltiin ezen gedeg sig?Hedeenee hyneer tasarch syyri malchidaar tylgamdaj hezeech b...
  • Загдрагчаа 2017-01-17 07:59:27
    Зөв зүйл ярьж байна.Залуу малчдыг Төрөөс хэрхэн дэмжиж болох талаар санал боловсруулж Ерөнхий сайдад болон УИХ-д хүргүүлэх хэрэгтэй.Холбоонд амжилт хүсье.
  • иргэн 2017-01-17 07:41:55
    Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэж агсан тавиа биз дээ, одоо тэгээд хонио яаж маллахыг холбооноос заах юм уу, цаас бариад юугаа эсэргүүцээд байгаа юм...
  • Nm 2017-01-17 07:39:39
    Bagaas ni mald oir bailgahgui aav eej nar, malchin -g mergejel gej uzehgui bagsh, toroos demjihgui baigaa, diplomtoi zalhuu bolson zaluus yaj mal mallahav dee!...
  • ББ 2017-01-17 07:07:01
    Хар багаас6 наснаас нь эхлээд сургуульд сургаж байгаа нэрээр ажлаас нь холдуулаад байхаар хэн малчин болох вэ дээ. Бас л нэг төрийн харалган бодлого.
  • Иргэн 2017-01-17 06:55:26
    Охидуудаа сургууль соёлд явуулж байгаа нь энэ гээд Улаанбаатарт хашчихлаар боов нь боссон залуус нь яаж хөдөө гиюүрч тэсэх вэ дээ.Араас нь явдаг юм байгаа биздэ...
  • Зочин 2017-01-17 06:54:57
    Малчдын залуу халааг үр хүүхдүүд нь үргэлжлүүлэхгүй бол Хятадууд ирээд үргэлжлүүлэх үү, залгамж халаа тасарч байгаа бол тэр малчдын өөрсдийнх нь буруу
  • Иргэн 2017-01-17 06:19:40
    Засгийн газрын 2016.12.21-ний 202 дугаар тогтоолыг цахимд тавиач ЗГХЭГ-т ажлаа хийдэг амьтан байна уу Мөнхбат яруу найрагчаа
  • зочин 2017-01-17 05:56:17
    Тэгээд үүнд чинь хэн буруутай юм, малчдыг төр засгаас дэмжээгүй биш зөндөө дэмжсэн, одоо яалгах гээд байгаа юм, ганц цайны сүү өгчих малчин байхгүй байж, та хэд...
  • аааа 2017-01-17 05:56:02
    дипломтой боолууд монголоор дүүрэн байна. малчдаа амар жимэр малаа маллах нөхцөл алга байна шүү дээ. малаа дагаад явж байтал бэлчээр усыг нь нэг хужаад өгчихсөн...
  • зочин 2017-01-17 05:54:11
    Ёстой чаддаг юм бол УБ-ын ажилгүй залуучуудыг бүгдийг нь малчин болгочих тэгвэл та хэдэд Бат үүлийн баатар цолыг хурааж аваад өгье, зайлуул бас нэг холбоо