Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Сонгуулийн тухай хуулийн санал тоолох; саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг иргэний сонгох болон сонгогдох, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтад заасныг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.

Уг мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш буюу энэ сарын 18-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.