Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
Хуулзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байлаа.  Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцуулахад  гишүүн Ц.Нямдорж “Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа дөхөж байна. Одоо энэ хуулийг хэлэлцвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар царцааны нүүдэл хийх зорилготой гэж тайлбарлан, улс төржүүлэх хүмүүс олон байгаа. Иймд  энэ хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг энэ чуулганаар хэлэлцүүлэхгүй, хойшлуулах хэрэгтэй” хэмээлээ.  Дээрх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжлээ. Тиймээс  дээрх   хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг  тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

 Мөн өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь   Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Уг хуулийн төслийг батлагдсанаар цагдаагийн алба хаагч, иргэдийн хамтын ажиллагаа, харилцаанд дэвшил гарч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж, алба хаагчийн цалин хөлс урамшуулал сайжрах юм байна.  Учир нь өнөөдөр  хүчин төгөлдөр мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгажээ . Энэ нь  Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хуулиуд нь одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагддаг байна.  Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Занабазар 2017-01-17 08:25:45
    Нууц биш бол эдгээр хэлэлцэх гээд байгаа хуулийн төслүүдийг олон нийтэд нээлттэй тавьж хэлэлцүүлэг хийх хэрэгтэй.Ардын намынхан үнэхээр ил тод ажилладаг юм бол....
  • зочин 2017-01-17 05:50:50
    Нэртэйгээр нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий хууль, оюуны өмч эд хөрөнгийн эрхийн ... оюуны өмч иргэний улсын бүртгэлийн тухай гэж солиорооч