ӨМӨЗО-ны эрдэмтэн Б.Гэрэлтийг “Хубилай хаан” алтан медалиар шагнав

Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар өнөөдөр шагналаа.

Доктор, профессор Б.Гэрэлтийн монголын анагаах ухааныг хөгжүүлэх талаар шинжлэх ухаанд оруулж буй бүтээл туурвил, монголын залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг өөрийн материаллаг баазыг түшиглэн судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, докторант, магистрантурын эрдмийн ажлыг удирдах чиглэлээр явуулж буй холч бодлого, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү шагнажээ.

Доктор, профессор Б.Гэрэлт нь 1999 оноос монголын эмийн ургамлыг судлах туршилт судалгааны лабораторийг анх санаачлан байгуулсан бөгөөд тус лаборатори нь Япон, ХБНГУ, АНУ улсуудад үйлдвэрлэсэн судалгаа шинжилгээний өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. 1999 оны сүүлчээр тус лабораторийг Өвөрмонголын Их сургуулийн Монгол эмийн химийн институт болгон өргөтгөсөн байна. Тэрбээр 2000 оноос эхлэн Монголын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацитай судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэж иржээ. Түүнчлэн 10 гаруй шинэ эмийн стандарт, технологийн нөхцлийг батлуулан практикт нэвтрүүлсний дотроос ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажил нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2017-01-17 13:09:09
    Ene Gerelt doktortoi uulzah yumsan.
  • ИРГЭН 2017-01-17 08:54:07
    Гэрэлт гуай их зүйл хийж.баяр хүргэе.Гол нь монголын эмийн ургамалуудыг судалж хэрэгцээндээ ашиглах нь бидэнд тустай.Харин манай ШУА өөрсдөө иймэрхүү зүйлээ хий...
  • ZOvhin 2017-01-17 07:45:09
    манай ШУА яг юу хийдэг юм бэ??? Цаг үетэйгээ ер алхахгүй юм. Уул нь ТБ-ыг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ШУ-ын үндэслэлтэй судалгааг хийн өгч байх ёстой юм шүү
    • Зочин  2017-01-17 07:46:24
      ийм зүйлээ хийхгүй байхын... Хэзээ сэрэх юм боллоо...Хийсэн хийгээгүй тогтмол цалиндаа дурлаад суугаад байхын болдооо
  • иргэн 2017-01-17 06:55:40
    Рэгдэл гуай, утаагаа судлаач ээ, бас битгий одон тарааж гүйгээд бай. Муу юм сурахдаа амархан дураак уу энэ чинь
  • зочин 2017-01-17 05:41:07
    Хэнд ч хэрэггүй төмөр тараах яах вэ, танай эрдэмтэд утааны талаар дүгнэлт гаргах Ерөнхий сайдын даалгаврыг яасан бэ, Өнөрмаагийн гал гаргах шиг юм болсон уу