3000  гаруй архийг битүүмжилжээ
НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийлээ. Баянгол дүүрэгт өчигдөр /01.16/-ны өдрийн 21.00 цагийн байдлаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй таван хүний амь нас эрсдээд байгаа.

Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг нийт 761 газрыг хамруулан хяналт, шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн, лацдаж, 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн, шинжлүүлж эхлээд байгаа бөгөөд сорилтын дүн одоогийн байдлаар хүлээж байгаа юм байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг анхааруулж, спиртийн найрлагатай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-17 05:39:02
    ТВ9-ийн хэлгүй хүү орой шүлсэндээ цацаж үхнэдээ, Монголд муу юм болсон л бол баяртайгаар хэлгүйгээ мэдэхгүй хахаж цацан нэвтрүүлнэ дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-17 05:32:55
    ШӨХТГ гэж төрийн байгууллагуудыг дарамталж аж ахуйн нэгжүүдээс хахууль авч амьдардаг хууль бус үйлдлийг өөгшүүлдэг газар байна, тэднийг хамт шийтгэх хэрэгтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-01-17 05:29:13
    ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ОЛЖ 5 УДААГИЙН ХҮН АМЬНИЙ ХЭРЭГ НООГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ! ТЭР АРИХИЙГ ҮЙЛДВЭРЛЭСЭН ХҮМҮҮС БОЛОН ТЭР ХҮМҮҮСТ БОЛОМЖ ОЛГОСОН ЭТГЭЭДҮҮД БҮГД АЛУУРЧИН...
    122.201.22.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-17 05:18:31
    Сайн шалгаад үнэхээр стандартын шаардлага хангаагүй архи үйлдвэрлэсэн нөхдийг цаазлах хэрэгтэй, муу хүзүүгүй толгой хүн алсан хүнийг цаазлахгүй гэснээс болоод
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах