Үер усны аюулаас болгоомжилно уу

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд газраас ойрын өдрүүдэд орсон дуу цахилгаантай,  усархаг борооны улмаас голын усны төвшин нэмэгдэн голын эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүс усанд хөл алдах, гарамгүй газраар гол гатлахдаа автомашинтайгаа урсах зэрэг аюулд өртсөөр байгааг анхааруулж байна.

Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт 2014 он гарсанаас хойш өнөөдрийг хүртэл гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирснээс голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргасан байна.

Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж осолдсон байна. Иймд голын сав болон голын эрэг дагуу сууршиж зусч буй, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжүүлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.