МАН-аас албан тушаалын “шагнал” хүртэх сайд хэн бэ
МАН-ын энэ долоо хоногтоо багтаан дэд  сайдгүй байгаа яамаа дэд сайдтай болгох асуудлыг эцэслэх гэнэ. Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед “Мэргэжил”-ийн Засгийн газрыг сайд нараасаа татгалзах хэрэгтэйг олон нийт сануулах болсон. Гэвч МАН энэ алхмыг хийсэнгүй. Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстэй “үгүй” гэдэг үгийг М.Энхболд дарга хэлж зүрхэлсэнгүй.
Тэгвэл энэ өдрүүдэд тодрох дэд сайд хэн бэ? Баталгаатай эх сурвалжийн мэдээллээр МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулж  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Н.Төмөрхүү, Д.Загджав нарын аль нэгийг дэд сайд болгох тухай ярих гэнэ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилсон.  Тэгвэл дэд сайдад яригдаж байгаа хүмүүсийн хэн нь бэ?
 
Н.Төмөрхүү гэж хэн бэ

УИХ-ын 2012 сонгуулийн аравдугаар тойрог  буюу Өвөрхангай аймагт  МАН-аас С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч МАН-аас С.Чинзоригийн хамт нэр дэвшиж, сонгогчдын олонхийн санал авсан ч насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх үндэслэлээр мултарсан нэгэн. Харин өнгөрсөн парламентад Зам тээврийн сайдаар ажиллаж байсан. Намдаа НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн албатай. Мөн Уул уурхайн сайд Ц.Дашдоржийн зөвлөхөөр багагүй хугацаанд ажилласан.
Түүний хувьд  Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. “Тусгаар тогтнолын ордон”-г барьсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж буй.

Тэрбээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн.  Тэрээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичиж МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” нь сонгуулийн үеэр дэлгэгдэж байсан баримт бий.
 
Д.Загджав гэж хэн бэ

 Д. Загджав бол УИХ-ын 2008 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшүүлээгүй ч Хан-Уул дүүргийнхнийг намынхаа байрны үүдэнд жагсааж байгаад журмын нөхөр Т.Энхтайванаас нэр дэвших эрхийг нь “булаан” авч байсан нэгэн.  Харин дараа нь нэг тойрогт нэг намаас хамт нэр дэвшсэн Д.Идэвхтэнээс УИХ-ын гишүүний мандатыг нь улаан цайм “булааж” орхисон тухай хэвлэлүүд тухайн үед бичиж байв.  Түүний хувьд МАН, МАХН нэгдэх ёстой гэсэн байр суурийг байнга шахам илэрхийлж явсан хүний нэг.  УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулж байх үед, албан тушаалын бялуу хүртэж, Хан-Уул дvvргийн Засаг дарга болж байсан. Харин энэ удаад түүнийг аль нэг агентлагийн даргаар очих болов уу гэсэн таамаг байсан ч намаасаа “шагнал” аваагүй байсан юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pgh 2017-01-23 18:39:32
    Zagdjaw bol zalikhai luivarchin. ..... Medleg chadvar baikhgui.
    202.179.29.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ККК 2017-01-17 13:25:29
    Троссдуулсаар, троссдсоор байгаад эгэл олныг элэг барьсан ирээдүйн ЗИ болчих вий дээ. Төмөр өө
    202.131.252.209
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-17 11:49:22
    haraar duursen ene yurtuntsud Zagdjav tegtlee muu yu kisn gej... drga bolog l dee... gekdee odo ch drga
    202.179.25.204
    Мэдэгдсэн Хариулах
  • кочин 2017-01-17 10:43:44
    Загджав гэдэг хэнд ч хэрэггүй зурагдсан пянз дааэ.
    202.9.41.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-17 08:38:26
    Suudal, shireenii surag bolgond Zagdjav l duldah yum, yamar ih dur ve?
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-17 05:19:45
    Ёстой хоёр сайн эрүүд байгаа юм даа Ингээд л ардын намын ад чөтгөрүүд гарч ирээд байх юм
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2017-01-17 05:09:59
    Zagdjaw hereggui ee!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • MAH 2017-01-17 04:37:34
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ н...
    103.26.193.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-17 02:41:53
    Загджавын нэг хүү аймгийн арслан болсон одоо Монголд л лав байдаггүй байх, ер барилдахгүй юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-17 02:40:18
    оллоод олигтойхон мэдээ биччих ПГОО малаас өөр сэтгүүлч ухаантай амьтан олддоггүй юм байхдаа, тэрбээр, тэрээр гээд л нэг бичсэнээ хэд ч бичдэг юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах