Хөшигтөд онгоц бууж болохгүй гэнэ үү

Одоо нэгэнт Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал баригдаад, удахгүй улсын комисс хүлээж авах гэж байхад ийм юм яриад ч хэрэг байхгүй л дээ. Гэхдээ л илүү үглэхгүй байж тэсэхгүй нь. 2006 онд одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Япон улсад айлчилсан Олон улсын нисэх онгоцны буудал барих асуудлыг ярьж, улмаар хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэсэн байдаг.

Дараа жил нь тухай үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр  Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ энэ асуудлыг хөндөж ярилцсан байдаг. Үүний дүнд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээ­лийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулж, мөн сарын 29-ндөө УИХ-аар соёрхон батласан юм.

Ингэснээр манай улс Японоос 300 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, Олон улсын нисэх онгоцны буудал барьж эхэлсэн нь эдүгээ ашиглалтад ороход бэлэн болчихоод байна. Харин яагаад Хөшигтийн хөндийд барихаар сонгосон юм бол гэдэг нь бас сонин. Мэдээж онгоцны буудал барихад хамгийн тохиромжтой энэ тэр гээд баахан тодорхойлолт байгаа л дээ. Гэхдээ М.Энхболд дарга өөрийн тойрогтоо томоохон бүтээн байгуулалт хийж, барьцаа лавшруулсан алсын хараа ч байсан байж магадгүй.

Гэхдээ Хөшигтийн хөндийд энэ том хэмжээний бүтээн байгуулалтыг хийсэн нь алсыг хараагүй хэрэг биш үү. Өнөөдөр бид Улаанбаатар хотын хүн амын нягтаршлыг бууруулах гэж янз бүрээр оролдож байгаа. Ерөөсөө аль 2006 оны үеэс л нийслэлийг нүүлгэх, шилжүүлэх тухай яриа гарч эхэлсэн. Гэвч одоо болтол ямар нэгэн зоригтой үйлдэл энэ улстөрчдөөс гараагүй л байна. Тэр битгий хэл Улаанбаатар хотоос холхон шиг томоохон бүтээн байгуулалт ч өрнүүлээгүй.

Ганц хийж байгаа ажил нь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал. Мэдээж энэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор хэдэн хүн ажлын байраар хангагдана. Тэр хүмүүс Сэргэлэн сумын төвд амьдрах уу. Эсвэл Хөшигтийн хөндийд нэг бяцхан хот босох юм уу. Ямар ч байсан суурин газар бий болох нь л болно. Гэхдээ хоттой ойрхон газар  гайгүй суурин газар бий болж чадах уу. Сайндаа л нэг гайгүйхэн сумын хэмжээний суурин босвол их юм.

Цаашлаад Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудлыг дагаад ядаж аялал жуулчлал ч хөгжих боломж хомс. Тэр хавьд үзээд байх юм байхгүй.  Аягүй бол нисэх буудлын дарга, удирдах ажилтнууд нь Улаанбаатар хотоос ажилдаа явна даа. Ингээд л хотоос хүн гаргах зорилго бүтэхгүй тийшээ хандаад байгаа юм. Ядаж байхад шинэ нисэх онгоцны буудлын хавийн газруудыг нь манай төрийн томчууд хуваагаад авчихсан юм биш үү.

Төслийн удирдагч Кимихиро Маэта гэдэг хүн “Салхины хувьд  ямар ч асуудалгүй.  Асуудал үүсэхэд арга хэмжээ авч болдог.  Харин энд гурван жилийн хугацаанд ажиллахад үүл доошилж манан их буудаг нь ажиглагдсан. Үзэгдэх орчин муу харагдахаас эхлээд нислэг үйлдэж буй нисэгчид  хүндрэл үүсэх тал бий” хэмээн ярьсан байна билээ

Юун аялал жуучлалын бизнес эрхлэх. Цаашлаад Хөшигтийн хөндий чинь онгоцны буудал барихад яг тохиромжтой газар байсан уу.  Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн удирдагч Кимихиро Маэта гэдэг хүн “Салхины хувьд  ямар ч асуудалгүй.  Асуудал үүсэхэд арга хэмжээ авч болдог.  Харин энд гурван жилийн хугацаанд ажиллахад үүл доошилж манан их буудаг нь ажиглагдсан.

Үзэгдэх орчин муу харагдахаас эхлээд нислэг үйлдэж буй нисэгчид  хүндрэл үүсэх тал бий” хэмээн ярьсан байна билээ. Энэ асуудал яваандаа том болж босч ирэх вий дээ.  Жаахан цаг агаарын сааталтай, бороо, цастай, үүлэрхэг өдөр онгоц бууж болохооргүй болчих юм биш  биз.  Уг нь эхнээсээ жаахан бодлоготой байсан бол нисэх онгоцны буудлаа Улаанбаатар хотоос арай холхон шиг барьчих хэрэгтэй байсан юм.

Магадгүй нөгөө яриад байсан Хархориндоо ч юм уу. Дэд бүтцийнх нь асуудлыг шийдээд, хуучин цэвэрлэх байгууламжийг засч янзлаад, тэр орчмыг хөгжүүлээд, онгоцны буудлаа барьчих байсан юм. Тэгсэн бол ёстой нөгөө Дархан, Эрдэнэтийн дайны, түүнээс ч том суурин газар бий болох нөхцлийг бүрдүүлж өгөх байлаа. Уг нь Хархоринд Олон улсын нисэх онгоцны буудал барихад хамгийн тохиромжтой гэж судлаад, тогтоосон гэсэн мэдээлэл гарч л байсан.

Дээрээс нь Хархорин орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн өндөр боломжтой. Цагтаа дэлхийн нийслэл байсан түүхэн газраа бид жаахан тордож чадвал аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг болгож болно шүү дээ. Одоо ч Хархорин жилээс жилд хөгжиж, дэвжиж байна. Эртний Хархорум хотын туурь, тэр үед байсан 64 баганат буддын сүмийн суурь илэрсэн. Цаашлаад маш олон чухал олдворууд олдож байгаа.

Тэр бүхнээ музейдээ тавиад үзүүлж байна. Мөн Монголын бурхан шашны хамгийн том төв болох Эрдэнэзуу хийд тэнд байна. Орхоны хөндийн дурсгалт газрууд ч бий. Ер нь юм бүхэн тэнд байна шүү дээ. Аялал жуучлал хөгжих бүх боломж байгаа. Гагцхүү жаахан л дэд бүтэц, хөгжил, том бүтээн байгуулалт хэрэгтэй байгаа юм. Тэр том бүтээн байгуулалт нь нисэх онгоцны буудал байх байлаа.

Хэрвээ тэгсэн бол дагаад маш олон бүтээн байгуулалт өрнөнө. Мөн томоохон суурин газар бий болж, хөгжсөнөөр Улаанбаатар хотод чихэлдчихсэн байгаа энэ олон хүнийг бага ч болов цөөлөх байлаа.  Ядахын мууд нэг аймгийн хэмжээний хүн Улаанбаатараас гараад явчихвал энэ утаа униар жаахан ч болов буурна шүү дээ. Ийм л ач холбогдолтой бүтээн байгуулалт байлаа. Гэвч Улаанбаатараас холгүйхэн барьчихлаа. Одоо яая гэх вэ, хамгийн гол зорилго болох нийслэлийн хүн амыг цөөлөх ач холбогдолтой байгаасай л гэж залбирахаас, өөр яалтай ч билээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sal hereggyi yumaar chech bylaalzaldaj b 2017-05-10 08:22:39
    Ta nariin ene hgeryyl yahab ee!!!ylas oron chini gadniihanii barizaand amidarch bna?neg l eder ta nariig naad nytagaas chini heene!ene saihan bna uu?....
  • Mongoo 2017-01-18 13:03:02
    Пунцагт самар өг
  • Аа 2017-01-18 12:12:36
    Битгий тэнэгтээд бай барьж эхлээгүй бхад нь хэлэхгүй яасийн одоо дуусхаар нь хуцаад бдаг нь ямар учиртай юм
  • Ама 2017-01-18 11:50:47
    Хархоринд буучихаад УБ Буянт Ухаа руу дахиад онгоцоор ирнэ айн.
  • Зочин 2017-01-18 01:36:31
    Тархины тураал вэ?
  • Хашир 2017-01-18 01:36:12
    Сайн байна. Улсын хөрөнгийг үрэн таран хийв. Хувааж идэцгээв. Онгоц бууж чадахгүй буцав. Үлгэр дуусав.
  • зочин 2017-01-18 00:28:22
    Моломоо чи үхвэл таарна гэж нэг кинонд гардаг шиг Пунцагболдоо чи....
  • utga alga 2017-01-18 00:01:44
    Puntsagbold mya um bichijee.
  • zochin 2017-01-17 20:51:52
    olloo bol oilgomjtoi yum bish uu shuud l bie bieiinhee hiisen yumiig khun amitan hulsulj gutaaj uguisgej baihaa bolimoor yum.
  • Tod 2017-01-17 12:58:07
    Yu bicheed yarvaataad bnaa? naadhaa FB-deeree l bich.
  • gaya 2017-01-17 11:48:35
    Үүнийг бичигч "гүйх нохойнд гүйхгүй нохой гэгч"элдэв юм хамж мэдлэггүйгээ бүү гайхуул,зөнөсөн японоос илүү Монголчууд сэтгэнэ,тэр дундаа жигүүртэй төрсөн шонх...
  • bbbb 2017-01-17 11:08:55
    Basl neg goochilson horchin nowsh bn..baritsan n ih ym daa..ymiig dandaa harluulj baidag heseg buleg nowshnuud bn.aa mongold bn.a ene nohoinuud ueiin ued mongol...
  • зочин 2017-01-17 10:38:15
    Газрын нэрээ анхаарахгүй дээ.Манан буудаг гэдгийг ард олон аль эрт мэдээд" Хөшигтийн- гэж нэрлэсэн юм бна шүү дээ.М.Энхболд махан толгойтой юм бна даа.
  • Erguu yumuu haishaan be 2017-01-17 10:21:44
    Erguu yumuu haishaan be
  • Erguu yu 2017-01-17 09:42:58
    Setguulch nertei malnuud neerei yaanadaa
  • baga tenegteerei 2017-01-17 09:39:53
    cetguulchee ta xenii zaxialgaar iim yum bicheed baigaam.
  • больж үз 2017-01-17 09:10:15
    тэнэг тэнэг юм бичихээ больчих л доо.
  • Иргэн 2017-01-17 08:51:15
    Н.Энхбаярыг л хийлцсэн гэх гээд л энд тэндэхийн мэдэх мэдэхгуй юмаа хамж бичсэн юм шивдээ?! Яах аргагуй М.Энхболд Еронхий сайд байхдаа бугдийг нь шийдсэн юм.
  • EEBEE DAAN CH DEE 2017-01-17 08:14:37
    ENHBAYR CH BAS L AGUU YMDAA. MYNGUUJINGIIN ZAMTAI,OLON ULSIIN ONGOTSNII ZOGSOOLTOI KK. EEBEED YU CH ALGA DAA
  • Санал нийлэхгүй 2017-01-17 07:39:47
    Улаанбаатра хотоос л холхон байх нь зөв ч Хархорин ч арай хол байна аа. Тэгээд Хархориноосоо хот руугаа яаж ирэх гэж байна. Бас нэг хүлэг хөлөглөх үү?
  • түгий 2017-01-17 07:29:41
    Тэгээд эртхэн энэ талаараа хэлж ярьж бичиж байхгүй яасан юм бэ, дуусахыг нь хүлээж байгаад амыг нь асуух гэж байгаа биш. Хол хол гэхэд гэхдээ хархорин арай хол...
  • Иргэн 2017-01-17 07:17:32
    Ёстой солиорох юм даа новшнууд
  • NISEH 2017-01-17 07:15:13
    Сэргэлэн сумын төвийн урд хөндийг Хөшигийн хөндий гэдэг, ОУНБ баригдсан хөндийг Бөхөгийн хөндий гэдэгюм байна лээ . Газрын зураг хар, орон нутгийн иргэдээс асуу...
  • Irgen 2017-01-17 06:52:01
    Ene setguulch nertei nuxduud neeree alj ugux yim aa. Tolgoi gej olgoi bolson yimnuud
  • Иргэн 2017-01-17 06:48:12
    Хаха хотоосоо 300км хол нисэх буудал! жаахан гадагшаа дотогшоо явж юм үз, ядаж унш, бод, сэтгүүлч гуай. Сэтгэцээ үзүүл
  • Niseh 2017-01-17 06:46:48
    uneheer haramsaltai yum bolson zugeer baahan mungu uren taran hiisen hereg garsan 2009 ond zurag tusul ni garch baahan sudalgaa ntr hiisen
  • сс 2017-01-17 06:40:37
    монголчууд нэрийг зүгээр нэг өгдөггүй ард түмэн, Хөшиг татдаг болоод л тэгж нэрлээд байхад онгоцны буудал барина гэдэг Монгол хүний хийсэн ажил бишээ.
  • УБ 2017-01-17 06:13:47
    энэ сэтгүүлч нөхөр эрүүл үү? сэтгэцийн шалгалт малгалт авч байж юм нийтлэл энэ тэр бичүүлдэг болмоор байна.УБ-ын нисэх буудлыг Хархоринд барьж яахийн?
  • Bagi 2017-01-17 05:49:46
    Хархоринд Улаанбатарын нисэх буудал барих байсан юм гэнэ үү, буруу уншчихав уу,
  • Зочин 2017-01-17 05:37:01
    ТВ9-ийн сахал Билгээ, хэлгүй Ганбаяр, энэ Пунцагболд Монголд муу л юм болж байвал сайн гэсэн сэтгэхүйтэй ийм хүмүүс ч өөрсдөө өөдөлдөггүй юм даа
  • sain  2017-01-17 05:16:13
    Saihan buteen baiguulalt bolson manangiin huvid incheond buuh uyed bituu manan otgon baisan zugeer buutsgaagaad l baidag yum baileeshd udurt heden zuugaaraa buu...
  • Zochin 2017-01-17 05:12:49
    Sudalj bj baria bailgui dee!hudlaa unen yum bichih yumaa ene nuhduud!
  • zochin 2017-01-17 05:06:31
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮНИЙГ ЯГ ЯАДАГ ХҮН ЮМ ГЭЭД ХҮМҮҮС АСУУГААД БАЙХИЙН. БИ ЭНЭ ХҮНТЭЙ НЭГ БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ЮМ. ҮНЭХЭЭР ӨМНӨӨС НЬ ИЧМЭЭР БАЛМАД, МУНХАГ, Г...
  • Энхболд 2017-01-17 04:58:44
    Хөшгийн хөндийн онгоцны буудал байгаль орчинд маш хортой, маш чанаргүй бүтээн байгуулалт болсон. Даруй нураах хэрэгтэй.
  • assf 2017-01-17 04:58:39
    Ene setguulchiin dagzruu ni neg sain algadah yumsan.
  • Zochin 2017-01-17 04:45:57
    Huusen buteesniig dandaa uguisgej miilj bdag manaihan neeren hetsuu khumuusshuu.
  • Хуцдаг халтар вэ? чи 2017-01-17 04:40:21
    Хийсэн юмыг үгүйсгэх гүээ мөн амархан шүү. Одоо ашиглалтанд орох гэж байхад нь ганц жорлон босгож үзээгүй лалар их хуцах нээ.
  • eco 2017-01-17 04:30:23
    hed heden jiliin songolt sudalgaagaar songoson talbai biz dee baigali orchnii unelgee hiigeed uchnuun zardal gargaj bgaad songoson bj taaraa yagaad ekh irnii hu...
  • zochin 2017-01-17 04:04:02
    Bas neg ih medegch, uguisgegch. Umnu yagaad duugui biav. Yandaa yana
  • Irgen 2017-01-17 03:54:14
    ENE YAMAR SHAADAG PIZDA VE?! ORCHIN UYED ONGOTSNUUD BARAG BUREN AVTOMAT HUURUH BUUH AJILLAGAATAI BOLSON. UUL BUUVAL ONGOTS GAZARDAJ CHADAHGUI CH GEH SHIG.
  • z 2017-01-17 03:51:12
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344414 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • зочин 2017-01-17 03:34:53
    энэ залуу их зөв бодолтой зөв алсын хараатай залуу байна. монголд Пунцагболдууд олширвол монголчууд жаргана. Пунцагболд ба Кимуро Аяакод баярлах хэрэгтэй.
  • zochin 2017-01-17 03:32:39
    Gadnii tom buudluud dalain ereg deer bdag yum bna lee tend manan bdag bmaar yum . Bas tom buteen baiguulalt hiihed yanz buriin sudalgaa ene teriig hangalttai h...
  • ineegch007 2017-01-17 03:23:55
    za boli oo bitgii tenegt kkk hugiin hog bichigchid ,,nergiu novshnuud
  • Боб 2017-01-17 03:19:10
    Энэ эвэр хошуулсан сда нар дандаа хогийн юм бичэж байхын оронд ганц боловч нүдээ нээгээд орчиноо хараач
  • tuugii 2017-01-17 03:18:57
    hushigtiin hundiid baisan ni deer hen haa baisan 300 garan km-s naashaa ireh yum be hudalaa bvlterhee bolildoo
  • aa 2017-01-17 03:18:25
    Olloo.mn iim yum niitlehee bolioch ee yamarch barimt bhgui ingeh bsan tegeh bsan burhan daa zalbirii ch geh shig. Idoogiiin hamgiin tom buteen bfuulalt sh de
  • yostoi mal setguulch 2017-01-17 03:17:34
    iim muu medeeg 10 jiliin bacaan ch bichihgui dee, boon taamag, taamaguud n yadaj undeslel muutai boli boli
  • Зочин 2017-01-17 03:08:02
    Иймэрхүү үгүйсгэгч нар улс орны хөгжилд болоод хүн ардын сэтгэл санаанд байнга дарамт учруулж байдаг хар энергитэй үхэж байхдаа таарсан новшнууд болой
  • dfd 2017-01-17 03:03:06
    Гайгүй юм бичиж эхэлж байснаа хадуураад алга боллоо доо. Хархорин руу нүүлгэх хэрэггүй. Нийслэлд ойрхон тэлэх боломжтой тэгш газар ус, нүүрсэндээ ойр байх надо!...
  • ТӨВ аймаг 2017-01-17 03:00:12
    ХӨШИГТИЙН БУС ХӨШИГИЙН ХӨНДИЙ !!! ХОЁРТ ХЭМЖЭЭНДЭЭ МЭДЭЖ БҮЛТЭРМЭЭР БАЙНА ШҮҮ!!!
  • zochin 2017-01-17 02:58:41
    Тэнгэр ниргэсэн хойно хашгирав гэгчээр энэ сэтгүүдч юу хэлэх гээд бна. Бичих юмаа олж ядсан арчаагүй, мэдлэг чадвар муутай, үндэслэл судалгаа байхгүй өгүүлэм...
  • Баатар 2017-01-17 02:55:22
    Хөшигтийн хөндийгөөс яаж явна гэж байхад юун Хархорин бэ? Бичих юмаа олж бичээч
  • Puntsagbold ichj amidar 2017-01-17 02:42:02
    Iim setguuliin medeeg oruulj bdg bas l arga yadsn amitadiin hiih ajil bhda, olloo butkue Gants gaigui yuma ingej uguisgej yawbal butkue,
  • Иргэн 2017-01-17 02:35:57
    Хөшигийн хөндий байнга хөшиг татсан юм шиг манантай гэсэн үг байна, одоо буудлаа нүүлгэхээс, юун төлөө эүүдэлчин ард түмэн билээ нүүлгээд байждээ
  • Амараа 2017-01-17 02:34:15
    Дорнодоос бичиж бн. Хархоринд байх байсан. Тэнд л аялал жуулчлал хөгжиж байгаа.... Жуулчид Улаанбаатарыг үзэж ирэхгүй. Түүхэн болон байгаль л үзнээ
  • Зочин 2017-01-17 02:30:36
    Пунцагболд, Гүндалай, Батзандан, Магнай, Жавхлан мэтийн юмнуудыг шар хаданд албадан эмчилгээнд оруулбал зохилтой
  • Khulan 2017-01-17 02:30:13
    bichij bga yma ooroo neg unshchaarai ergvv min
  • пурэв 2017-01-17 02:05:52
    гадаадаас нисч ирээд хархориноос УБ орохоор микронд суугаад онхолдооод. пунцаг болнооо
  • Лү 2017-01-17 02:03:34
    Өрөвдөлтэй сэтгүүлч үү зайлуул мэдрэл нь зугээр л байгаа даа
  • 1 2017-01-17 02:02:29
    Үхэр шиг гар байна даа. Чамаас тэнэг хүн байх уу? Азгүй ч амьтан бол доо Пунцагболдоо гадагшаа гарч хар ажил нтр хийнгээ ОУ-д ажил яаж явдагийг харж авмаар юм
  • БИ 2017-01-17 01:57:43
    Н.Пунцагболдоо сэтгэхүй чинь хөөрхийлөлтэй байна гэе дээ.
  • зочин 2017-01-17 01:51:13
    Пунцагболдод таалагдах юм байдаг юмуу чи нэг бол Америк ч юмуу тэр сайхан газраа оч, эсвэл үхээд өг яасан ядаргаатай амьтан бэ, барихаас өмнө хуцаж байхгүй яаса...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2017-01-17 01:36:21
    Энэ Пунцагболд гэдэг нээрээ яачихсан хүн бэ? Бичсэн нийтэлсэн зүйл нь байнга гутранги. Тэгээд байнга үгүйсгэсэн нөхөр юм. Өөрөө ер нь юу бүтээдэг юм бол.
  • Bodoo 2017-01-17 01:32:51
    Emee uu gajigaa
  • эээ 2017-01-17 01:29:32
    Юун их гутралын үзэл вэ
  • Zochin 2017-01-17 01:29:22
    Ene setgyylch galzuu bhaa
  • зочин 2017-01-17 01:27:36
    тэнэгтээрэй