ТҮЦ эрхлэгчдийг тайван орхиоч
Хоёр, гурван жилийн өмнө ТҮЦ-ийн эзэн гэх нэгэн эмэгтэй амиа хорлохыг завдаж билээ. Амьжиргаагаа залгуулж буй ганц зүйлээс нь салгасанд хотын даргад голоо тасартал гомдохдоо ийнхүү амиа хорлохыг завдсан гэдэг. Ганц ТҮЦ-ийн ард хэчнээн хүний амьдрал байгааг бид мэдэхгүй. Түүний ганц сарын орлогоор хэчнээн хүн гэдэс цатгалан, мөр бүтэн явааг ч таашгүй. Гэтэл хотын удирдлагууд байсхийгээд л тэднийг амьжиргаанаас нь салгах шийдвэр гаргадаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл Нийслэлийн үе үеийн удирдлагуудын зүгээр орхиж чаддаггүй хэсэг бүлэг иргэд байдаг нь ТҮЦ эрхлэгчид.
 
Өмнөх удирдлагуудын үед ч өнгө үзэмж муутай хэмээн адлуулж, банкнаас зээл аван байж ТҮЦ-ээ шинчилж сайжруулсан иргэд өнөөдөр дахин  дарга нартаа адлуулж,  ТҮЦ-ээ ачуулж, хоолноосоо салах дээрээ тулаад байна. Учир нь нийслэлийн удирдлагууд  зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан буулгах шийдвэр гарган түүнийгээ гүйцэтгэж байгаа. Шөнө дөлөөр, үүрийн гэгээнээр хүн амьтан унтаж амарч байх зуур цагдаагийн алба хаагчидтай нийлэн, ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх ажил сүүлийн сар гаруйн хугацаанд эрчимтэй өрнөлөө.
 
Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногт  ажил эхлэхтэй зэрэгцэн ТҮЦ-ийг нь буулгахаар ирсэн цагдаа, газрын албаныхантай маргалдсан 62 настай нэгэн иргэн ухаан алдан унаж, ойр хавьд явсан иргэдийг сандаргалаа. Тэрбээр  харвалтын шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтэж байгаа гэдгийг иргэд мэдээлсэн.  Түүний хувьд өөд болсон охиныхоо дөрвөн хүүхдийг тэжээдэг ганц орлогын эх үүсвэр нь байжээ. Тэтгэвэрт гарсан өндөр настан зүгээр суулгүй,  амьдралаа залгуулах гэж банкнаас 10 сая төгрөгийн зээл авч ийнхүү ТҮЦ ажиллуулсан ч   дөнгөж хоёр саяыг нь эргүүлэн төлөөд байсан аж. Ингээд найман сая төгрөгийн банкны зээлтэй хүн орлогын эх үүсвэрээ алдах дээрээ тулсан тул тархинд нь ачаалал өгч, бие нь муудсан нь энэ юм.
 
Тэгвэл түүнээс өөр ТҮЦ-ээ ачуулж буй нэгэн эмэгтэй “Энэ улс оронд амьдрахад улам л хүнд болоод байна. 40 гарсан бид байтугай хоёр, гурван их дээд сургууль төгссөн 20, 30 настай залууст ажил олдохгүй байхад бид   өр зээл аваад ч болтугай амьжиргааны эх үүсвэртэй болох хэрэгтэй биздээ. Гэтэл биднийг ингэж дарамталж байгаа нь яаж байгаа юм бэ. Нуулгүй үнэнийг хэлэхэд ганц нэг тамхи ширхэглэж зарахаас өөрөөр бид ямар архи дарс зараад хэв журам алдагдуулаад байгаа биш дээ. Яагаад иргэдийнхээ амьдралыг улам бүр ингэж хүндрүүлж байгаа юм бэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
 
Үнэндээ хямралд орсон эдийн засгаасаа болж иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтож байгааг захын нэг хүнээс асуухад мэдэж болно. Харамсалтай нь, дайны хажуугаар дажин гэгчээр ядарсан иргэдийнхээ амьдралаар хэнэг ч үгүй тоглодог дарга нар  шийдвэрээ эргэн нэг харж ганц удаа ч гэсэн иргэдийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна. Цөхөрсөн ТҮЦ эрхлэгчид өчигдөр төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, цаашид тэмцлийн дараагийн арга хэлбэрийг сонгоно гэдгээ хатуу мэдэгдээд байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuz 2017-01-18 12:56:04
    Tuz iig zailuulah ni mash zuv
  • ннн 2017-01-18 06:27:21
    Байрнуудын дунд хар утаа гаргасан, ар талдаа шээс хог болсон ТҮЦ-үүд байна, Тэднийг ачаад өгөөч.
  • Зочин 2017-01-18 03:11:18
    ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв. Буудал дээр ганц хоёр ТҮЦ байхад л хангалттай тэгэхэд зургаа, долоон ТҮЦ болчихсон замбараагүй
  • hi 2017-01-17 14:19:39
    Ed nar yadarsan uu unendee,.,odortoo zovhon tamhinaas l gehed muuhan delguurees iluu ashig oldof bj ulsad tatvar gej tolj bgaa yum bhgui davarzangaruud
  • zzz 2017-01-17 11:42:57
    tuts ee holduulsan n zov shuu, hot shig hot baiy gevel!!!!
  • mgl 2017-01-17 04:52:57
    tutsuud hotiig nohoin horoo bolgoj bn bugdiig tseverleh heregtei gehdee anhnaas tavnuldag ni buruu bsan magadgui duureg horoonii nohduud hahuuli avch taviulsan ...
  • Гоо 2017-01-17 04:30:09
    Түц ээ нүүлгээрэй. Зөв шүү
  • olloo 2017-01-17 02:59:50
    tegvel TUTS nertei baliar ambaaran uilchilgee hotyn orshin suugchdyg taivan orhioch
  • Darga 2017-01-17 01:05:24
    Zovshoorol ogson dargiig ni achih heregtei
  • !!! 2017-01-17 00:50:00
    TYZee hotiin towoos zailuulah ni zuitei shuu ! bur horigloogui zaasan gazart ni l awaachaad tawiad uil ajillagaa yawuulj b no gej baigaa yum b na lee !!!
  • Зочин 2017-01-17 00:39:13
    Сүхбаатарын талбайд гарч өөрийгөө шатаах Эрдэнэ хаа байнаа, үнэхээр ядарсан Монголчуудад хайртай зулын гол болно гээд байгаагүй билүү, Түвдүүд шиг байлдаа