Архинаас хордож таван хүн нас баржээ

-‘‘Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэж байсан "Мөнхжин" архи олон удаагийн шалгалтаар хуурамч гэдэг нь тогтоогдож байсан. Гэтэл энэ удаа тус үйлдвэрийн "Найрсаг" гэх архинаас хүмүүс хордсон байж магадгүй байна-


Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон таван хүн нас барсан гэх мэдээлэл байна. Талийгаачдийн уусан архийг одоогоор шинжилгээнд өгсөн байгаа бөгөөд хаанахын ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн болохыг нууцалж байгаа аж. Талийгаач нарын архи уусан газраас 2016 оны аравдугаар сарын 27-нд үйлдвэрлэгдсэн “Gold chinggis”, 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэгдсэн “Найрсаг” архины шил болон цэвэрлэгч шингэн “Гайхмаараа”-гийн сав олджээ.
 
Гэхдээ тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хүнсний дэлгүүрүүдээс “Найрсаг” гэх архи худалдаалж буй эсэхийг нягтлан, шалгасан байна. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газарт шалгалт хийн, 3365 шил архи битүүмжилсэн байна.
 
Одоогийн байдлаар “Найрсаг” гэх архинаас хордсон байх магадлал өндөр байгаа юм. Учир нь энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэх “Мөнхжин-Од” ХХК- ийн талаар таагүй мэдээлэл олон бий. Нэгэнт дугаар буух үе таарсан тул тус компанитай холбогдохоор утас цохьсон боловч хариу өгөөгүй бөгөөд интернэтээс мэдээлэл хайж үзвэл багагүй асуудалтай болох нь тодорхой.
 

“НАЙРСАГ” АРХИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ ӨМНӨ НЬ ОЛОН ШАЛГАЛТАД БҮДЭРЧ БАЙЖЭЭ

 
“Мөнхжин-Од” ХХК нь 2011 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг жижиг аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үед чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байсан аж ахуйн нэгжүүдийн тоонд баггжээ.
 
Тиймээс тухайн үед дээрх аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоож, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг салбар эрхэлсэн яам, хариуцсан албан тушаалтанд хүргүүлэхээр болж байсан аж.
 
2012 онд мөн л ‘‘Мөнхжин-Од” ХХК-ийн архины үйлдвэрт хуурамч архи үйлдвэрлэсэн болох нь шалгалтаар тогтоогдож, “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг архи худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлэн, хураан авсан байдаг. Мөн 2013 оны аравдугаар сард иргэний дуудлагын дагуу ШӨХТГ-аас нэгэн хүнсний дэлгүүрт гэнэтийн шалгалт хийх үеэр мен л “Мөнхжин-Од” ХХК нь “Жем интернэшнл”, “Спирт бал бурам” зэрэг архины шил савыг ашигласан, хуурамч акц нааж хямд үнээр борлуулж байсан нь тогтоогдсон байдаг. Тиймээс мөн л 140 гаруй шил архийг битүүмжлэн, компанид нь 5.0 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн үеийн ҮХААЯ- нд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах санал хүргүүлж, ЭЦГ-т шилжүүлсэн байдаг.
 
Дараа нь 2015 оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Хямд архи” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах үеэр 10 мянга орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Тэдгээрийн дунд мөн “Мөнхжин-Од” ХХК-ийн “Мөнхжин” архи их хэмжээгээр байсан.
 
Ийн жил дарааллан хуурамч архи, акцны асуудалд орж байсан тус компанид 2016 оны гуравдугаар сарын 31-нд Стандартчилал, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөлийн хуралдаанаар бүтээгдэхүүнийн тохирлын гэрчилгээг нь нэг жилээр сунгаж байсан нь тун хачирхалтай байна.
 

ХАРИУЦЛАГЫГ ХАТУУ НОГДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

 
Аливаа шалгалтын үр дүнд хариуцлагыг тогтолцоо хүчингүйддэгийн тод жишээ энэ удаа “Мөнхжин-Од” ХХК-иас харагдаж байгаа. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон судалгаа бий. Гэтэл тэдгээр нь чанарын шаардлага байнга хангадаг эсэх нь өнөөдөр таван хүний амиа алдсанаас харагдаж байна.
 
Архины асуудлаас болж ганц энэ удаа ч бус өнгөрсөн арваннэгдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйг ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачим Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж" ХХК-ийн 26-43 насны 21 хүн үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Иргэдийн хордсон гэх шингэнийг залуус архи хэмээн андуурч уусан байдаг бөгөөд шинжилгээгээр тэр нь метилийн спирт гэж тогтоогдсон. Түүгээр ч зогсохгүй тухайн үед метилийн спиртийг хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй борлуулсан байна хэмээн түүнийг олон нийтээрээ буруутгаж байсан нь саяхан.
 
Түүнээс өмнө 2007 оны арванхоёрдугаар сард “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн амь насаа алдаж, мөн 200 гаруй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон харамсалтай хэрэг ч гарч байсан. Хариуцагчдад нь ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан хэмээн мөн л олны анхаарлыг татаж байсан.
 
Тэгэхээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо өндөр шалгуур тавьдаг шигээ аливаа асуудал үүсгэж, чанар, стандартын шаардлага хангаагүй тохиолдолд хариуцлагын тогтолцоогоо чангатгахгүй бол цөөхөн монголчууд хордсоор дуусч магадгүй бололтой. Өнөөдөр мэргэжлийн байгууллагууд шинжилгээний дүн гарахаар мэдээлэл хийх тул бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-20 09:07:37
    хянаж чадахгүй олон архины дэлгүүрээ хаах шийдвэр гаргаач ээ Батболд даргаа одоо бараг байр бүрд 8 нэрийн дэлгүүр нэртэй архи найрка зардаг дэлгүүр байна Аль ч ...
  • Зочин 2017-01-20 09:07:18
    ШӨХТГ гэж дандаа хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг өмөөрч төрийн байгууллагуудыг дарамталж, аж ахуйн нэгжүүдээс мөнгө авч өөгшүүлдэг газар байдаг түүний л гай
  • Зочин 2017-01-20 08:43:02
    Gold chingis ugaasaa hulhi gartsan tegeheer holhon bsan deer de
  • Зочин 2017-01-20 08:40:52
    зүгээр л энэ компани болон бусад хуурамч юм хийдэгүүдийг нь хаачихаж болдоггүй юм уу.мэрэгжлийн хяналт гээд байж л байх юм юу хийж байдаг юм болж байнаа.хахууль...
  • Зочин 2017-01-20 08:40:07
    Bais hiigeed l huuramch arhi boljde. ene arhinii asuudlig tsegtslehku bol bolohku bna
  • Зочин 2017-01-20 08:39:38
    Азийн чонын хэрэг Монголчуудад том сургамж болсон. Тиймээс дахин тийм том харуусал, гамшиг бий болгохгүйн тулд хуурамч архи үйлдвэрлэгчдийг нэг мөсөн таслан зог...
  • Зочин 2017-01-20 08:38:11
    Удахгүй болох Цагаан сарын баяраар очих хаягтай дараа нь хариуцлага тооцож болох томоохон үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг л хэрэглэцгээе!
  • Зочин 2017-01-20 08:36:57
    хэдэн өдөр архи хориод дуусахгүй асуудал. Иймэрхүү хямдхан хуурамч архины үйлдвэрүүд их байгаа сайн чангалах хэрэгтэй
  • Зочин 2017-01-20 08:36:20
    “Найрсаг” гэх архийг үйлдвэрлэсэн энэ мэт хуурамч архи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсооё! Сонгохоор бол олон улсын чанар стандартыг хангасан үйл...
  • Зочин 2017-01-20 08:35:45
    Хуурамч архи үйлдвэрлэгчидтэй хатуу хариуцлага тооц!
  • ууж л байг  2017-01-17 05:59:35
    ууж л байг 76-д бас уулга
  • zochin 2017-01-17 03:17:15
    nalaihad Saihan gedeg nertei huviin uildveriin arhiig delguur bolgon languun dooroosoo gargaj zarj bn
  • Зочин 2017-01-17 00:58:10
    Энэ үйлдвэрийн цаана байгаа хүн ойлгомжтой хууль хяналтынхан өнөө л хөрөнгөлөг хурандаанууд эсвэл УИХ-ын гишүүд байгаа
  • Зочин 2017-01-17 00:52:41
    Хяналт шалгалтынхан муу ажилсанаас болж 5хүн амиа алдлаа энэ үйлдвэрийн цаана хэн бнаа
  • зочин 2017-01-17 00:51:40
    ШӨХТГ гэж дандаа хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг өмөөрч төрийн байгууллагуудыг дарамталж, аж ахуйн нэгжүүдээс мөнгө авч өөгшүүлдэг газар байдаг түүний л гай
  • Шарын шашинд тархиа угаалгасан монгол за 2017-01-17 00:20:08
    БУРЗАЙ БУРЗАЙ