Сэрэмжлүүлэг: Таван иргэн архинд хордож, амь насаа алджээ

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр таван иргэн архинд хордсон байж болзошгүй байдалтай амь  насаа алджээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

Одоогоор Нийслэлийн засаг даргын тамгын газар шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Иймд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гартал архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүллээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.