Гимнастикчид ОУ-ын тэмцээнд өндөр амжилт үзүүллээ

ОХУ-ын “БЛАГОВЕЩЕНСК” хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд тус хотын захирагчийн нэрэмжит Спортын Гимнастикийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын Гимнастикийн Холбооны Спортын Гимнастикийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож, өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, багийн дүнгээр эрэгтэй гимнастикчид 10 багаас 29225 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан байна. Эрэгтэй баг тамирчдаас

  • Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор АЛТ, Чөлөөт хөдөлгөөн 5 байр, Харайлт 2 байр, Бариулт морь 2 байр, Суга савлуур 6 байр, Цагираг 6 байр, Турник 1 байр,
  • Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор АЛТ, Харайлт 4 байр, Бариулт морь 1 байр, Суга савлуур 4 байр, Турник 6 байр,
  • Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор МӨНГӨ, Чөлөөт хөдөлгөөн 1 байр, Бариулт морь 6 байр, Суга савлуур 1 байр, Цагираг 6 байр, Турник 1 байр,
  • Э.Өсөхбаяр (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 68.400 оноогоор 5-р байр, Чөлөөт хөдөлгөөн 2 байр, Бариулт морь 5 байр,
  • А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор АЛТ, Чөлөөт хөдөлгөөн 1 байр, Харайлт 2 байр, Бариулт морь 1 байр, Суга савлуур 1 байр, Цагираг 1 байр, Турник 1 байрт тус тус шалгарчээ.
 



Харин эмэгтэй гимнастикчид багийн дүнгээр 8 багаас 18200 оноогоор III байрт шалгарсан байна. Эмэгтэй баг тамирчдаас

  • Э.Болор-Эрдэнэ (Спортын I зэргээр) Чөлөөт хөдөлгөөн 11.240 оноогоор 4 байр,
  • Э.Мөнхнаран (Спортын I зэргээр) нийлбэр дүнгээр 48.000 оноотой АЛТ, Өндөр нам савлуур 3 байр, Дамжуурга 1 байр, Чөлөөт хөдөлгөөн 1 байр,
  • Г.Мөнхзул (Спортын дэд мастерын ангилалд) нийлбэр дүнгээр 32.950 оноотой 11-р байр,
  • Г.Мөнхзол (Спортын дэд мастерын ангилалд) нийлбэр дүнгээр 45.700 оноотой ХҮРЭЛ,
  • А.БолорЭрдэнэ (Спортын дэд мастерын ангилалд) нийлбэр дүнгээр 41.500 оноотой 8-р байр, Харайлт 6 байр, Өндөр нам савлуур 6 байр, Дамжуурга 3 байр, Чөлөөт хөдөлгөөн 2 байр,
  • Б.Мөнхсайхан (Насанд хүрэгчдийн ангилалд) нийлбэр дүнгээр 46.400 оноотой МӨНГӨ, Харайлт 1 байр, Өндөр нам савлуур 5 байр, Дамжуурга 1 байр, Чөлөөт хөдөлгөөн 2 байрт шалгарчээ.


Тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ-ын Владивосток, Благовещенск, Чита, Хабаровск, Райчихинск, Сахалин, Белогорск, Комсомольск, Биробиджан, Якутскын нийт 3 орны 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдсөн байна.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.