Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ
Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн сайдын тушаалын дагуу УХТЭ-ийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх ажил хийгдлээ.

УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган энэ сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүллээ. ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч 6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байна.

Уг тасагт Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Тасагт ор нэмсэнтэй холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийджээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.