“Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа болно
Ирэх сард болох сар шинийн баярыг угтсан  үзэсгэлэн худалдаа удахгүй болох гэж байна. Тодруулбал “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр  худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа Соёолж төвд 2017 оны 2 сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд зориулж Соёолж төв өөрийн талбайг шинэчлэн засаж 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гадны 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна.  Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.