Үндэсний түвшний сургалт Дархан-Уул аймагт болно

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах зүүн өмнөд Азийн бүс нутгийн газар хамтран “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Тус сургалтад гамшгаас хамгаалах орон нутгийн албад, төр захиргааны байгууллага, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги, байгууллагын төлөөлөл нийт 64 хүн хамрагдах аж.

Сургалтад хамрагдсан албан хаагчид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлэх талаар өөрсдийн сурч мэдсэн мэдлэгээ иргэд, олон нийтэд түгээн ажиллах юм.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах нь” сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-17 00:42:57
    Нэрийг нь тогтоож чадахгүй байж байгаад 2030 он болгохоор л юм байна даа наадах чинь, яг үндэсний хөгжлийн цогц бодлого цогцос болдог шиг