Хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман мэргэжилтэн ажиллана
Монголын Хөлбөмбөгийн Холбоо/МХБХ/-ны гүйцэтгэх хорооны хурал энэ сарын 14-ний өдөр боллоо.

Тус хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ө.Шижир, гүйцэтгэх хорооны гишүүд болох Б.Батзаяа, Б.Батсайхан, М.Болд, Б.Болдбаатар, Д.Даваасамбуу, Б.Гансүх, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар оролцлоо.

Уг хурлаар МХБХ-ны “Ээлжит VI их хурал”-ыг 2017 оны гуравдугаар сарын 17-нд хийхээр товлосон байна.

Мөн хурлаар яригдаж шийдэгдсэн гол асуудлуудын нэг нь Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаэль Вайссыг ажиллуулах болсон явдал байв. Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах юм. Ханс Михаэль Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro) дасгалжуулагч юм. Тэрбээр өмнө нь Филиппин (FIFA Ranking 122 )улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди улсын (Rwanda - FIFA ranking 93) шигшээ багийн ахлах дасгалжуулагч (Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Дасгалжуулагчы замналдаа гаргасан хамгийн том амжилт нь 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын шигшээ багийг дасгалжуулан 2013 онд 127-т аваачсан явдал юм.

Түүнчлэн МХБХ-ны Эрх зүйн байгууллагууд болох Сахилгын хороо, Ёс зүйн хороон дүрмүүдийг тус тус хэлэлцэн баталлаа. Ингэснээр Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо болон Ёс зүйн хорооны дүрмийн жишигт нийцсэн дүрэмтэй болж буй юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.