Инфляци 12.3 хувьтай байна
 
Үндэсний статистикийн хорооноос сар тутамд нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллийг боловсруулж, нийтэд хүргэдэг. Энэ дагуу өнөөдөр мэдээлэл хийлээ.

Статистикийн мэдээллээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1,0 хувь буюу, оны эхнээс 4,6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12,3 хувиар өссөн байна.  Өөрөөр хэлбэл, инфляци 12.3 хувьтай байна гэсэн үг юм.

Ерөнхий индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, бусад, бараа үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.