Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр болно
​Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагт эхэлнэ.Уг хэлэлцээрээр Засгийн газар, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) 2017-2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргах юм.

Өнгөрсөн оны хэлэлцээрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгохоор тохирсон нь энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин энэ онд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломжгүй болсон тул одоо байгаа ажлын байрыг хадгалах, шинэ ажлын байр бий болгох боломж, нөхцлийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.