Эцэг эхчүүд сурагчдын амралтыг сунгах хүсэлтэй байна
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан. Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан юм. 

Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй гэсэн юм. 

Уг асуудлыг шийдвэрлэх хугацааг  түр хойшлуулаад байсан юм. Тодруулбал, БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдээд байсан. Ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болсон. 

Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын амралтын хугацааг сунгах хүсэлтэй байна. Тэд нийслэлийн эрүүл мэндийн газрын гаргасан судалгаагаар  ханиад томуугийн өвчлөл буурсан гэж байгаа ч эмнэлэгт  очиж чадаагүй маш олон хүүхэд ханиад хүрч, гэрээрээ эмчлүүлж байна. Хүйтэн сэрүүн, утааны улиралд хүүхдүүд аль болох гадуур гарахгүй гэртээ байж байгаад дулаан болохоор хичээлийг нь нөхөж орж болно хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-17 01:21:14
    sungah heregtei ene huitend huuhed hicheeld yavna gedeg hetsuu shuu
  • Zochin 2017-01-16 14:20:14
    Utaatai bas mash ih huiterch bn odoo surguuli ehleheer ulaam l haniad tomuu ihsene hed honog ch gsn sungawal zugeer l bn shuu
  • ЭРГҮҮ САЙД, 2017-01-16 10:16:08
    Энэ их Утаа. угаараар хүүхдүүдийг утахын ашиг тус хэнд очих вэ.Өглөө утаа хамгийн их үеээр хүүхдүүд хичээлд явах юм.Өөрийнх нь хүүхэд машин унаагаар хүргүүлдэг...
  • Eh 2017-01-16 09:59:26
    1 doloo honogoor sunfah huseltei bna, huitni erch jaahn buurah baih.ternees iluu honogoor uereggui biz dee, jil bur o huiten,utaa baij o bsn
  • Enkhee 2017-01-16 07:45:38
    Hytaduud yagaad 3sarin 1khurtel khuukhduudee amraadag be.iim ikh agaarin bokhirdoltoi ued 2sarin 1 khurtel khukhduudiin eruul mend ayulgui baidlig bodolzmoor.
  • Erdene 2017-01-16 06:38:51
    Сунгасан сунгаагүй хүүхдүүдээ явуулахгүй байхад л болно бүгдээрээ явуулахгүй байхад энэ тэнэг сайдын шийдвэр хэрэггүй
  • zochin  2017-01-16 05:37:40
    7 honog sungaval sain l bn
  • zochin 2017-01-16 04:48:06
    orhiin emneleg gej ajilladaggui shuu dee BZD 7-r horoond baidag orhiin emneleg/ hagas but-d/ ajillahgui dee tariagaa hiihgui neg l bishee
  • zochin 2017-01-16 04:24:05
    yadaj 7 honog sungamaar yum a. huuchin uvul tavan 7 honog amraad blood l bsan sh dee. odoo yagad blohgui blod bgaag oilgohgui bna.
  • zochin 2017-01-16 04:16:27
    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН ГЭЖ ОЛОН ХҮН АСУУЖ БАЙНА. ГОМО МӨНХӨӨ ГЭЖ 2000 ОНД БАЙРНИЙХАА ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮНИЙГ ШОРОНГИЙН ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ СОНИРХ...
  • Зочин  2017-01-16 03:38:57
    Өвлийн амралтаа ид хүйтэнд хичээлийг нь оруулах юмаа бүх нийтээр амрах өдөр эхлүүсэн байж тэрийгээ нөхмөөр юмаа өөрсдөө болхоор нөхөж амраад байж
  • Eej 2017-01-16 03:38:22
    Ene yostoi muuhai edgedeggui haniad bnaa. Agaart gargalaa, em tan, jims, vitamin bugdeer ni l emchleh gej uzeed l bn. Yadaj 7 honog sungachihmaar yumaa.
    • eej 2017-01-16 06:32:15
      Bi huuhduudee haniad ehelmegts ni undur tuntai Vit C, bas harshliin em tegeed l anis aartc shultei hooloor emchilsen. sain untuulah bas sain
  • Зочин 2017-01-16 02:24:16
    Боловсролын сайд гэж удаан хөдөлгөөнтэй, хүнд сурталтай амьтан бна аа. Эсвэл шийдвэр гаргах чадваргүй, амьтны ам хараад сурсан мал бна аа
  • 123 2017-01-16 02:21:41
    10 honogiin prognozgui l tor zasagtai humuusdee bid. sungah bol turuu 7 honogtoo l shiidchine bizdee.
  • Сибирь 2017-01-16 01:40:37
    маргаашнаас Сибирийн хүйтэн агаар орж ирнэ гэж байна Хүүхдээ өвчлүүлэхгүй юм сан даа
  • Tulgaa 2017-01-16 01:31:03
    Өвлийн 1р сарыг зуны 6 р сард хичээллэж болдоггүй юмуу. Тийм болговол яадын бол?
  • Бага ангийн амралтыг сунгая!!! 2017-01-16 01:28:14
    Эцэг, эхчүүд хүүхдээ ном сургах уу, эсвэл өвчлүүлэх үү гэдэг 2-ын аль нэгийг сонгохоос өөр аргагүйд хүрээд байгаа цагт эрүүл мэнд нь илүү хэрэгтэй биз дээ?
  • Ээж 2017-01-16 01:07:56
    Хурдан шийдээсэй дээ. Ханиад буурсан нь сурагчид амраад гэртээ байгаатай нь холбоотой ш дээ. Тэгэхлээр ханиадыг бууруулий гэвэл амралтыг сунгах нь зөв биз дээ. ...