Анхаар: Утаанаас үүдэж жилд 500 хүүхэд амиа алдаж байна
Улаанбаатарчууд, тэр бүү хэл бүр хүн төрлөхтний өмнө нэгэн аймшигт “хар шуурга” дэгдээд олон жилийн нүүр үзжээ. Гэтэл энэ “шуурга” одоо бүр хүчээ аван таны, миний үр удмын амь насанд аюул учруулах хэмжээнд хүрчээ. “Агаарын бохирдол” нэртэй тэр шуурганаас болж жилд  зөвхөн 0-5 насны 500 хүүхэд амиа алдаж байна гэх судалгааг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна.
     
Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөл болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8%, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1%-аар тус тус нэмэгдсэн байгаа юм.Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн  харагдахгүй байна.

Сүүлийн үед нийслэлчүүдийн дунд утааны харшил гэх шинэ оноштой эмнэлгээр үйлчлүүлэх иргэд ихэссэн байна. Эмч нар ч мөн ханиад хүрсэн хүмүүс нилээд хүнд тусаж байгааг анхааруулж байгаа юм. Хоёр гурав хоног дарааллаж ханиалгаад л халуурч бүлээрэн хэвтэрт орж байгаа аж. 

Урьд өмнө нь ганц нэг ханиадны эм уугаад аарц, сармистай шөл зэргийг уугаад л эдгэрдэг байсан бол сүүлийн үед ханиад тусаж байгаа хүмүүс ихэнх нь тариа тариулж байж эдгэрдэг болсон байна. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл өнөөх айхтар утаанаас болсон хэрэг. Тодруулбал жилийн дөрвөн улирлын турш хүн бүрийн амны уншлага болсон утаанаас болж нийслэлийнхэн бидний уушги муудаж эхэлсэн хэрэг юм. Утаа гамшгийн хэмжээнд хүрснийг албаныхан баталж иргэд бид биеэрээ мэдэрч байгаа. 

Төр засгийн зүгээс утааны асуудалд анхаарал хандуулж жилд өч төчнөөн тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хөтөлбөрүүд боловсруулдаг. Гэвч эдгээр нь үр дүнгээ өгсөн нь нэгээхэн ч үгүй. Адаглаад жаахан ч атуйгай багасах нь уу гэхээр улам л нэмэгдээд байх шиг. Харин албаныхан  утааг  20,30 хувиар буурууллаа хэмээн хээв нэг хэлж суудаг. Энэ нь зүгээр нэг цаасан дээрх тоо бодит байдлаас хол зөрж байгааг нийслэлчүүдийн эрүүл мэнд нотолж байна. Элдэв гаж төрөлтэй, төрөлхийн хүнд өвчтэй хүүхдүүд ч мөн үүнийг баталж байна.
 
Хамгийн наад захын жишээ ханиад хүрсэн хүн тариа тариулж ханиадны эм уухынхаа хажуугаар давхар харшлын эм ууж байна. Үүнээс үзэхэд бид бүгд утааны харшилтай болж таарч байгаа юм. Бид хүртэл ийм хүнд тусаж байхад хөөрхий багачууд яаж байгаа бол. Тэдний уушги энэ их  утааг яаж тэсэх бол. Байнга гэртээ байдаг бага насны хүүхдээ өглөө оройны ид утааны үед аваад гарахад шууд л ханиалгадаг. Энэ нь нийслэлийн багачууд амьсгалах агааргүй болсныг харуулж байна. 

Жилд дунджаар 400 гаруй хүн уушгины хүнд хэлбэрийн үрэвсэлтэй хэмээн оношлогдон эмчилгээ хийлгэдэг байна. Түүнчлэн бага насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь амьсгалын замын архаг үрэвсэлтэй гэх оноштойгоор мөн л эмчилгээ хийлгэж байна. Хамгийн харамсалтай нь дөнгөж төрсөн нярай хүүхэд хүртэл уушгины архаг үрэвсэлтэй хэмээн оношлогдож байгаа юм. Агаарын бохирдол эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон үр хөврөлд онцгой аюултайг эмч мэргэжилтнүүд байнга хэлж анхааруулсаар байна. Агаарын бохирдол бага насны хүүхдийн ой ухаанд хүртэл аюултайг учир мэдэх хүмүүс хэлж байна. Гэвч бид дөрвөн уулын дундах утаат гэртээ энэ хэвээрээ суугаад байвал ирээдүйд эрүүл саруул ой ухаантай хүн байхгүй болох нь байна. 

Дэлхийн томоохон хотууд бидний энэхүү зовлонг тойрч биш дайрч гарсан байдаг. Гэхдээ тэд утаа бага ялгаруулдаг зуух, халдаг эсгий гэх мэт жижигхэн ажлуудыг хийлгүй үндсээр нь үгүй болгох томоохон ажлыг зоригтой хийж байжээ. Яндангийн тоог бууруулахгүй л бол утаа гэдэг зүйл байсаар байна. Адаглаад л айлуудыг цахилгаан халаалтын горимд шилжүүлж тэдний цахилгааны төлбөрийг хөнгөлөх юм бол энэ жинхэнэ бодит ажил болох учиртай. Уг ажлыг эхлүүлэхээр шийдвэр гарсан байгаа. Гэвч хэрэгжиж эхэлтэл өдий хугацаа байх шиг. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baysah 2017-02-14 13:44:03
    ih oilgomjtoi bichichee eniigeel odoo heregjuuleh heregtei 3:(
  • Itgel 2017-01-19 05:29:11
    Tor zasgiin udirdlaguud chadbargui bas setgelgui Ni ulmaas ard tumen ih hohirch bn. Temtseh heregtei!
  • Иргэн 2017-01-16 06:28:31
    Илжигний мах уушиганд их сайн. Ялангуя бага насны хүүхдүүдэд шөлийг нь сайн уулгавал уушигийг нь бүрэн цэвэрлэдэг. Амьсгалын замын өвчин тусахгуй.
  • Зочин 2017-01-16 05:52:24
    Монголчуудыг төв суурин газар гэр барихыг хориглох хууль гаргачих, Баян-Өлгийн төв болон Алтанбулагт гэр байдаггүй юм гэсэн биз дээ
  • zochin 2017-01-16 04:17:00
    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН ГЭЖ ОЛОН ХҮН АСУУЖ БАЙНА. ГОМО МӨНХӨӨ ГЭЖ 2000 ОНД БАЙРНИЙХАА ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮНИЙГ ШОРОНГИЙН ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ СОНИРХ...
  • Бат 2017-01-16 01:52:12
    Одоо хөдөөний нүүдэлийг зөгсөөхын тулд өрх бүрийн яндангаас утааны татвар ав өөр гарц байхгүй
  • М.Энхболд нараас нэх !!! 2017-01-16 01:31:32
    1993 оноос хойшх нийслэлийн Засаг дарга нар хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдлийг зохицуулахгүй зөнд хаясан учир гол буруутан!! Тэднийг эрүүд татах ёстой!!!