Улаанбаатар бохиртойгоо хутгалдсан, ирээдүйгүй хот гэдэг нь үнэн ш дээ

Одоо цөмөөрөө цөөн хэдэн зүйлийг хүлээн зөвшөөрөх цаг болж. Тэр нь улсын нийслэл Улаанбаатартай холбоотой юм. “Дөрвөн уулын дундаас нь, усны тунгалаг урсана даа” гэж дуулж байсан цаг ард хоцроод зуун өнгөрч. “Улаанбаатарын минь тунгалаг агаар, уушиг цээжийг тэнийлгэн сэвших нь таатай” гэж дуулж байсан цаг үед ард хоцроод бараг хагас зуун жил болж байна. Өнөөдөр Улаанбаатарын утаа уушиг цээжийг хорсгож, хатгалгаа тусах хамгийн том шалтгаан болж. Дөрвөн уулын дунд байгаа нь үнэн ч усны тунгалаг нь үгүй болж, хөрс нь бохирдож, баас, шээсэндээ дэвтээд, хэзээ мөдгүй байшинтайгаа ялгадсан дундаа цөмрөөд орчихоор хэмжээнд хүрчихсэн.

Улаанбаатар хамгийн аюултай, үхэл тарихаар хот болсон гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрье. Утаа онцгой байдал, гамшгийн бүс гэж зарлахаар хэмжээнд хүрчихжээ гэдгийг зөвшөөрөх цаг болж. Уг нь аль хэдийнэ хүлээн зөвшөөрөөд, яаралтай арга хэмжээ авах байсан юм.

Гэтэл “Улаанбаатарын минь тунгалаг агаар” гэж дуулж зүтгэсээр байгаад өнөөдрийг хүргэлээ.  Харин азаар энэ жил зарим нэг албан тушаалтнууд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, зоригтой ганц нэг шийдвэр гаргалаа байна. Зарим нэг албан тушаалтанд ч юу байхав дээ, хотын дарга. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр захирамж гаргасан. Тодруулбал,  улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байхаар захирамжиллаа. Улаанбаатарын гэр хороолол өдрөөс өдөрт тэлж байгаа.

Үүнийг зогсоох арга хэмжээ авч байна гэсэн үг. Дээрээс нь байшин хорооллын дунд ямар ч тохиолдолд утаа гаргахгүй байхыг үүрэгдсэн. Цагаан сар дөхөөд ирэхээр байшин хорооллын дунд баахан гэр бариад, нүүрс түлээд, ууц чанадаг. Ингээд л утаан дээрээс нэрмээс болгоод байгаа юм.

Тиймээс үүнийг хориглосон. Мөн бүс тогтоогоод, хаана нь цахилгаан халаагуур хэрэглэх, аль хэсэгт нь сайжруулсан түлш түлэхийг зааж өгч байгаа юм. Хамгийн гол нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот руу шилжиж ирэхийг хязгаарласан. Монгол хүн амьд явах эрхтэй гээд нэг сүртэй заалт Үндсэн хуулинд байдаг даа. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн ч заалт бий. Харамсалтай нь Улаанбаатар хотод амьдрахад энэ бүх үндсэн эрх зөрчигдөөд байгаа юм. Тиймээс шилжилтийг хязгаарлаж, Улаанбаатар руу нүүхийг хориглосон хэрэг.

Тун зөв шийдвэр. Аль эрт л ийм шийдвэр гаргаад, нөгөө талд нь орон нутгийг хөгжүүлэх талаас нь ажиллах байсан юм. Тэгсэн бол өнөөдрийн энэ хэмжээнд хүрээ ч  үү, үгүй ч үү. Гэхдээ яах вэ, С.Батболд гэдэг даргын үед энэ арга хэмжээг авах байх. Овоо доо, нэг ч болов хоногийн өмнө Улаанбаатар хотыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд, шаардлагатай арга хэмжээг авч байгааг нь сайшаамаар байна. Дээрээс нь ҮАБЗ-д асуудлаа танилцуулж, өнөөдүүл нь гамшиг болж байна гэдгийг ч бас хүлээн зөвшөөрч, хотын даргын захирамжийг дэмжлээ.

Одоо зөвхөн хот гэлтгүй Засгийн газар, УИХ, цаашлаад Ерөнхийлөгч гээд эрх мэдэл бүхий хүн хаана байна тэр бүхэн нийлээд утаа, агаар, хөрсний бохирдлын эсрэг тэмцмээр байна. Энэ асуудлаар улстөржөөд,бизнес хийгээд байхгүйгээр тэмцэх цаг болсон. Өмнө нь утааны эсрэг тэмцэж байна гээд баахан мөнгө зарцуулж, зуух худалдаж аваад, нэг компанийн бизнесийг дэмжээд л өнгөрсөн. Мөн агаарын бохирдлын эсрэг тэмцэж байгаа дарга нар нь өөрсдөө баяжаад, баахан хөрөнгө мөнгө “идээд” өнгөрсөн биз дээ.

Одоо тэгмээргүй байна. Дээрээс нь Ерөнхийлөгчийн хэлээд байгааг ч зөвшөөрөх цаг болсон. Улаанбаатар ямар ч ирээдүйгүй, агаар, хөрсний бохирдлоо дийлэхээ больсон, уух усгүй болох дөхсөн хот болсон нь үнэн биз дээ. Үүнийг үгүйсгээд, улс төр хийгээд байх ямар ч шаардлага байхгүй. Бид зөвхөн утаа яриад л байна.

Өвөл гарч ирэхээр ярьж, зун болохоор мартаад хэчнээн ч жилийг үдэв.

Гэтэл утаанаас гадна үнсжилт, тоосжилт, хөрсний бохирдол нь дээд цэгтээ хүрчихсэн. Өвөл болохоор гэр хорооллын 200-гаад мянган айл өрх үнсээ гаргаад л асгачихдаг, гудамжиндаа. Угаадсаа хаа сайгүй асгаж байна. Түүнээс нь болоод агаар, хөрсний бохирдол, үнсжилт дээд цэгтээ хүрчихлээ. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр Улаанбаатарт одоо жорлон ухах эрүүл газар ч бараг үлдээгүй шүү дээ. Гэр хорооллын айлууд нь байсхийгээд л газар сэлгэж жорлонгийнхоо нүхийг ухдаг.

Дүүрчихээр нь булаад, шинэ газар хайна. Ингэж явсаар нүх ухах ч газаргүй болсон. Ядаж байхад ялгадас нь хөрсөндөө шингээд, бүр гүний ус руугаа орчихлоо байна. Ийм байхад бид эрүүл мэнд яриад нэмэр байна уу. Яагаад бие засах газрын стандарт гэж тогтоож өгөөд, шаардаж болдоггүй юм бэ. Хэдэн тоннын том сав газарт булаад, жорлон болоод угаадасныхаа асуудлыг шийдчихэж болж байна.

Тэгээд 2-3  жилдээ нэг соруулчихаад байхад болно биз дээ. Жилдээ нэг удаа соруулдаг байхаар байсан ч яадаг юм. Манай эрх баригчид нэг юм ярихаар ард түмэн ядуу, авч дийлэхгүй гээд л байдаг. Хямд төсөр аргаар, чанартайхан шийдчих шийдэл дэлхийгээр нэг байна. Дээрээс нь нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, үр удмын минь өсч өндийх цэвэр орчин хэрэгтэй биз дээ. Энэ чинь хэдэн хүний хаана хамаагүй бааж, шээхээс илүү асуудал биш үү.

Гэтэл өнөөдрийг хүртэл асуудлаа шийдээгүй, тартагт нь тулгачихсан. Ийм хотыг ирээдүйгүй гэхгүй бол өөр юу гэх юм. Ядаж байхад зун болохоор зам дээр нь борооны ус тунаад, цэвэрлэх байгууламжийнх нь өмхий үнэр хамар сэтлэх шахаж байна. Хүний ялгадас гэдэг хамгийн хортой зүйл. Гэтэл бид тэр ялгадсаараа амьсгалаад л түүн дээрээ гишгээд л гэртээ орж байгаа шүү дээ.

Үндсэндээ Улаанбаатар гэдэг нэртэй нэг том жорлон дотор Монголын хүн амын бараг тал хувь нь амьдраад байна. Ийм байхад Улаанбаатарыг ирээдүйгүй битгий хэл мөхөж байгаа хот гэсэн ч болохоор биш үү. Ирээдүйгүй гэсний төлөө юундаа боож үхчих гээд байгаа юм. Үнэнийг нь хэлэхээр үхэр шиг дайрдаг монголчуудын зан л даа. Одоо бүгдээрээ үхэр шиг муйхар биш хүн шиг эрүүлээр сэтгэе. Нүүх ёстой бол нүүе л дээ энэ чинь. Зоригтойхон шийдвэр хэрэгтэй байна. Улаанбаатартаа угаартаж, хордож үхэхээ хүлээгээд сууж байхын оронд нийслэлээ нүүлгэх ёстой юм бол нүүлгээч дээ. Худлаа яриад, утаагаар бизнес хийгээд л байгаад байх юм. Монголд бизнес хийх санаа, салбар зөндөө байна. Ганцхан утаагаар л улстөржиж, бизнес хийхгүй, ард түмнээ жаахан бодчих, эрх мэдэлтнүүд минь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга иргэн 2017-01-17 06:53:07
    Монгол улс нийслэлээ нүүлгэх цаг гарцаагүй болсон шүү! Үүнд өчүүхэн ч бүү эргэлзээрэй, та минь! Бид биш ч үр ач нар минь шинэ эрүүл нийслэлд амьдрах учиртай !
  • Janjin 2017-01-17 03:41:47
    Nyylgex asuudal yaridaj I bsan odoo tsag ni bosontoo. Byx tomxot niislelyyd nyysen bdgiim
  • Bsyaa 2017-01-16 15:30:31
    Nadad Ulaanbaatart amidarna geheer tolgoid ordogguu yum.
  • иргэн 2017-01-16 14:48:07
    шинэ нийслэл- хямралаас гарах гарц
  • ОБО 2017-01-16 12:17:16
    Агаарын бохирдол, утаанаас гадна, хөрсний бохирдол, цэвэр усны хомосдлыг яах вэ ? Цөмөөраа!
    103.229.123.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-16 08:50:41
    гэр хорооллын жорлонд химий бодис бараг байхгүй болов уу байгалийн жамаар булагдаж ялзраад бордоо болхоос бохирдуулагч болдогйг яг тогтоосон уу хэн хэзээ хаана ...
  • Иргэн 2017-01-16 07:03:17
    Их хэмжээний модон жорлогийн нүх бөөндөж ухах гэж байна. Та захиалгаа яаралтай өгөөрэй.50%off, хаяг дэнжийн мянга. 7 Буудал эцэст гое хоол гэсэн хаягтай байгаа
  • bid 2017-01-16 06:36:34
    elbegdorj er ni adgiin hun yaagaad geech ter uneniig helchihlee
  • зочин  2017-01-16 04:23:01
    одоо хэрэлдэж суухаар доривтой шийдэл олмоор юм ер нь хот ачаалалаа дийлэхгүйгээр бохирдсон нь үнэн шүүдээ хотоо нүүлгэж 2 нийслэлтэй болгох л хэрэгтэй
  • Элбэгдорж тэргүүтний л буруу...тэд л хар 2017-01-16 04:08:42
    Эд нар улс орноо гэсэн сэтгэлээ нэгт тавьж төр удирдаж бсн бол арай ч иймдээ тулахгүй бсн.Бүх тогтолцоо нь буруу өөрсдийнхөө халаасыг л түнтийлгэсэн хүмүүс
  • ннн 2017-01-16 03:54:47
    Үнэн шүү, нүүвэл УБ-ын хүмүүс 50 хувь багасна. Шинэ хуучин 2 нийслэлтэй, Бүх улсууд л ийм байдаг байх.
  • Elbegdorj iim hot bolgoson 2017-01-16 03:00:04
    Yagaad ireeduigui gsn ni hend ch oilgogdohoor tod bn ene ebe chn helsiin bish shdee hun bolgon l yrij shaardaj huleej bsan tanaihiig bs hudaldaj avsan gj oilgoy...
  • Жимсээ 285 2017-01-16 02:53:24
    Тэгээд амьдарч байгаа газараа муухай бохир гэж орхиод шинэ газар нүүж очих юм уу хаяагдсан газар нь яах юм бэ? Асуудлаас зугтах биш шийдэж сурая монголчуудаа
  • ЗОЧИН 2017-01-16 02:21:58
    НОВШИЙН УЛСТӨР НЭРТЭЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ДЭЭРЭМЧИНГҮҮДЭЭСБОЛЖ УЛС ОРОН СҮЙРЧ БАЙНА. 70 ЖИЛИЙН ӨМНӨ Л МОДОН ЖОРЛОНТОЙ, ШАВАРТАЙ ГУДАМЖ, СЭРИЙЖ САРАЙСАН ХАШААТАЙ...
  • Zochin 2017-01-16 02:18:42
    Elbegdorjiigbumuurch bui ni taalagdahgui bhoos ug ni unen l bichden bn
  • Пүүжий 2017-01-16 02:11:55
    Хоцорсон ч гэсэн сэрж сануулсан нь сайн бус уу? Харин үүнийг эсэргүүцэх тэнэг толгой Нямдоржийг тэр 100 айлд амьдруулах хэрэгтэй байна.
  • Зочин 2017-01-16 01:58:32
    Дээд талын хун зов бичсэн байна, Гэнэт ухаан орж дээ. Орчин уед тохируулан шийдэж болохгуй юм Угуй ш дээ.
  • !!! 2017-01-16 01:18:29
    Hodoonoos hotruu chigelsen zambraaigui tolowloltgui nuudel onoodriin iim baidald hurgechihlee tegeheer odoo hereldej suulgui doriwtoi ajilaa hii !!!
  • Зочин 2017-01-16 00:59:09
    Элбэгдорж та хоёр өнөөдөр л их сэрждээ, тийм л сайн юм бол 10-20 жилийн өмнө ингэж хуцаж байхгүй яасан юм
    • teneg 2017-01-16 16:06:14
      teneg yumuuu odoo sereed bhdaa yadiin
    • ganaa  2017-01-16 06:49:32
      Тэр үед УлаанБаатар ирээдүйгүй гэвэл муу эбааг алчих энэ сайтыг хаачих бсан бхаа.
    • Иргэн 2017-01-16 06:44:43
      Учир нь гэвэл үе үеийн МАН-н хотын дарга нар болох Бадамжунай,Энхболд.Мөнхбаяр,Улаанхацарт нар их хэмжээний нүүдэл суудлыг хөгжүүлсэн. Түмпэнтэй илжигнүүд.