Бокс УАШТ: 60 кг-д шинэ аварга төрлөө
Боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ  спортын төв ордонд таван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийт 39 багийн 201 тамирчин  эмэгтэй найм, эрэгтэй есөн жинд хүч сорин өрсөлдсөн. Жин бүрт өрсөлдөөнтэй шилдэг тулаанууд гарч, аваргууд цолоо хамгаалж чадлаа.
 
Энэ жилийн тэмцээний хувьд  сүүлийн хоёр жил дараалан 56 кг-д хүч үзэж, аваргалсан олимпийн наадмын тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ Э.Цэндбаатар жин өгсөж 60 кг-д өрсөлдөх болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байсан. Энэ жинд олимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Д.Отгондалай байгаа. Энэ жингийн гол тулаан хоёр тамирчны дунд өрнөнө хэмээн спорт сонирхогчид таамаглаж байсан.Тэгвэл таамаг ёсоор МУГТ Д.Отгондалай ОУХМ Э.Цэндбаатар нар 60 кг-ын жингийн аваргын төлөө шалгарч үлдсэн. Улмаар шилдэг ширэн бээлийтнүүдийн тулаан маш ширүүн өрсөлдөөнтэй болж, Э.Цэндбаатарын ялалтаар өндөрлөлөө.
 
УАШТ-ий бусад жингийн үр дүнг танилцуулъя

Эрэгтэйчүүд

49 кг-д Г.Ган-Эрдэнэ
56 кг-д Б.Мишээлт
52 кг-д М.Гандулам
60 кг-д Э.Цэндбаатар
64 кг-д Б.Чинзориг
69 кг-д Б.Түвшинбат
75 кг-д Ж.Отгонжаргал
81 кг-д Н.Шинэбаяр
91 кг-д С.Эрдэнэбаяр
91 кг-д Т.Чулуунтөмөр
 
Эмэгтэйчүүд

48 кг-д О.Жаргалан
51 кг-д М.Нандинцэцэг
54 кг-д Н.Оюун-Эрдэнэ
57 кг-д М.Намуун
60 кг-д У.Шинэцэцэг
64 кг-д Н.Баянцэцэг
75 кг-д М.Мягмаржаргал
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-01-16 00:19:22
    Аймаг, нийгэмлэг, клубын нэрийг нь биччихгүйдээ хаанах хамгийн олон алт авсан байна гээд сонирхмоор л байна, сансарын амьтан хэдэн хххосон нэр бичээд хүн болгон...