Хууль хяналтынхны холбогдсон хар тамхины хэргийг шүүх шударга шийдсэн үү

-Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцсон хэрнээ борлуулах зорилгогүйгээр олж авсан хэмээн уг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгов- 


Тээврийн прокурорын газрын хяналтын прокруророор ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, шүүх ч шийдвэрээ гаргасан билээ. Олон нийтийн дунд энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол хэмээн чих тавин анхаарлаа хандуулж, хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүмүүст шүүхээс ямар ял ногдуулах бол гэсэн хүлээлт ч үүсээд байсан юм. Хачирхалтай нь шүүгчид бүтэн хоёр жил гаруй хугацаанд мөрдөгдсөн уг хэргийг шүүхдээ Х.Тамирын хар тамхины хэргийг өршөөж, авлигын хэрэгт нь ял ногдуулжээ.

Уг нь 2015 оны долоодугаар сард Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг үйлдэл нь дээр барьж, илрүүлсэн гэдэг. Ингээд улсын яллагчийн зүгээс Х.Тамирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1, 272 дугаар зүйлийн 272.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн оны зургаадугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хуралд оролцож байсан юм. 

Нийслэлийн прокурорын газраас ч Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээтэй оруулж ирсэн, мөн Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүрэгтээ хайнга хандсан, хээл хахууль авсан хэмээн буруутгасан. Гэтэл Баянгол дүүргийн шүүхээс Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, харин албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн авлигын хэрэгт нь ял ногдуулсан нь аргагүй л хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүмүүс хуулийн цоорхойг яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулсан шүүх хурал боллоо гэж олон нийт өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өөрсдөө ийм хэрэгт орооцолдсонд олон нийт ч гайхаж, тэднийг үйлдэл дээрээ баригдсан учраас хатуухан ял зэмлэл хүлээнэ гэж итгэж байсан хэрэг. Харамсалтай нь хоёр удаа мөрдөн байцаалтад буцсан энэ хэрэгт шүүгчид эцэстээ 5-6 жилийн ял ногдуулж, мөрдөгчид болон прокуроруудын ажлыг талаар нэг болгочихов уу гэсэн хар төрж буй юм. 

Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхан анх сүртэй шалгаж, нийгэмд дуулиан тарьчихаад адагт нь иймэрхүү хөнгөн ял ногдуулчихаж байгаад олон нийт дургүйцэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхины хэрэгт холбогдсон хэнбугайд төр өршөөл үзүүлэхгүй, тэднийг хаацайлж хамгаалахгүй гэж хэлж байсан удаатай. Гэтэл шүүхээс Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцсон хэрнээ борлуулах зорилгогүйгээр олж авсан хэмээн уг үйлдлийг нь яагаад хэрэгсэхгүй болгов оо. 
 

Дуулиант хэргүүдийн хувь заяа ингэж л төгсдөг


Хуулийнхан холбогдсон энэхүү хэрэгт олон түмэн анхаарлаа хандуулж, шударга шийдвэрлэхийг хүлээж байсан ч энэ удаад итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсанчлан шүүгч дүүтэй, хөрөнгө мөнгөтэй аавын хүү ажрахгүйгээр гараад ирнэ гэж байсан нь үнэний ортой бололтой. Ямартай ч хууль сахиулах үүрэгтэй хуулийнхан өөрсдөө хар тамхины хэрэгт холбогдсон нь манай улсад цагаан тахлын тархац аюулын хэмжээнд очжээ гэдгийг нотлон харуулж буй хэрэг юм. 

Хамгийн хачирхалтай нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Б.Амарбаясгалан, Х.Тамир нарын араас нэлээд удаан ажиглалт хийсний үндсэн дээр хаа байсан Чойр өртөөн дээрээс баривчилсан. Уг хэргийн талаар хууль хяналтын нөлөө бүхий нэгэн хүний хэлж буйгаар “Анхнаасаа энэ хэргийг хэрэгсэхгүй болно хэмээн сэтгүүлчид бичиж байсан нь үнэн ортой байжээ. Тиймээс л үйлдэл дээрээ баригдчихаад байхад уг хэрэгт шүүхээс ямар ял ногдуулсныг нь хүн болгон харлаа. Холбогдсон хүмүүс нь хэн билээ. 

Тэд бол хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан, ардаа нөлөө бүхий эрхмүүдтэй хүмүүс. Тиймээс аль зүйл ангийг нь хаана нь оруулж байгаад хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж, ялаас мултлах вэ гэдгийг иргэдээс илүү хамгийн сайн мэдэх хүмүүс нь тэд байгаа юм” хэмээж байв. Нээрээ л хэрэгт холбогдсон хүмүүс нь хэн билээ дээ. 

Бүтэн хоёр жил гаруйн хугацаанд олны анхааралд байсан эдгээр хүмүүс сайн аавтай, ардаа нөлөөтэй байсны хүчинд хар тамхины хэргээ хэрэгсэхгүй болгуулж, 5-6 жилийн ял авч чадсанд нь бахархмаар ч юм шиг. Гэтэл жирийн нэгэн ардын хүүхдүүд яг дээрх хүмүүс шиг үйлдэл гаргачихвал хэдэн жилийг торны ард өнгөрөөх бол. Зарим нэг залуус баян айлын хүүхдүүдэд олзлогдож, тэдний өмнөөс буруутан болж ял үүрч байхад энэ мэт хүмүүс нь хуулийн цоорхойг боловсон аргаар ашиглаж байгаа нь үнэн, худал хоёртой аль зэрэг нийцэх бол. Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан холбогдсон хар тамхины хэргийг шүүх шударга шийдсэн үү гэдэг асуултыг танд үлдээе.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гочоо 2017-02-14 10:58:26
    Прокурор,шүүгч гэж нэг иймэрхүү бузар булай нүгэлтэн ичих булчирхайгүй хүн сүг болоод удаж байна. Эднийг ардын шүүхээр цээрлүүлнээ.
  • яана даа, харамсаж байна 2017-01-16 08:00:18
    Манай хуулийхан шударга бус ажилладагийн тод жишээ энэ. Ёсоороо тангараг өргөсөн хуулийн ажилтанд харин ч хатуу ял олгох ёстойсон
  • ЗОЧИН 2017-01-16 06:27:08
    НОВШИЙН ХУЛГАЙЧУУДЫН ХҮҮХДҮҮД НЬ ХҮРТЭЛ НОВШНУУД БАЙХ ЮМ ДАА. ИЙМ ГАЗАР ХҮҮХДҮҮДЭЭ АЖИЛЛУУЛЖ, АМЬДРУУЛААГҮЙДЭЭ ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА.
  • зочин 2017-01-16 03:12:07
    Өршөөгөөд явуулчихаагүй нь их юм, энэ хэрэг Зоригийн хэргийн сая болсон шүүх хурлын дэргэд бол ёстой байх л асуудал, Зоригийн хэргийн шүүх хурал бол арай л
  • зочин 2017-01-16 03:01:16
    Залуучуудаа хар тамхинаас хол явцгаа. Бид чинь хэтэрхий цөөхүүлээ. Залуугийн харгайгаар алдаж оносон нь хэл билээ. Энэ гайгаас л хол явцгаа.
  • unen 2017-01-16 02:52:00
    Amarbayagalan Petrovisiin Oyungereliin duu umnu ni Prokuror baikdaa bas l keregt kolbogdood yalgui garch bsan
  • balbar 2017-01-16 02:36:43
    arga bnaa.gemtei hvn shar hadnii emnelegt ochood setgetsiin owchtoi bolchihson hvn bnaa geed dvgnelt garguulchihsan baihad l bolchihno yalgvi.
  • !!! 2017-01-16 01:14:44
    IImerhuu mansuuruulah , dontuulah har tamhi setgezed nolooloh em beldmeluudtei holbootoi hergiig huuliin daguu busdad ni surgalj bolj hashirhaar yaliig onooj ba...
  • , 2017-01-16 01:09:29
    Худалдан борлуулах зорилгогүй хүн хаа хол хил дээр очиж авах уу? Тагнуул мэдээд хянаж байгаад барьсан гэдэг чинь удаа дараагийн үйлдэл гэдгийг нь нотлоод байна
    • Хууль 2017-03-12 19:44:56
      Эд нар чинь өөрсдөө хэргэлдэг юм бишүү эрүүгиын хуулинд хэргэлсэн хүнд ял өгдгүй юм билээ тэхээр ялгүй л гарах байхдаа