Сурагчдын амралтыг сунгах эсэхийг маргааш шийднэ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан. Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан юм. Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар ирэх долоо хоногийн эхний өдөр буюу маргааш шийдвэрлэхээр болсон.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй гэсэн юм. Хэрэв ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах аж.

Тодруулбал, БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгджээ. Түүнчлэн ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сурагч 2017-01-16 12:28:59
    Сунга орой үдэш гэрлүүгээ харихад энэ утаанд чинь угаартаж үхлээш дээ. Даараагүй хэрнээ ханиалгаад гэнэт зүв зүгээр байж байгаад хоолой өвдөнө, хөгшин хүн шиг
  • zochin 2017-01-16 11:50:26
    Sungaachee yamar sonin yum be. Hotiin utaagaa har l da.
  • 120edu 2017-01-16 10:57:43
    amraasan deer
  • Yalguun  2017-01-16 10:40:34
    Amraltiig yadaj 1 doloo honog sungasan n deer
  • сурагч 2017-01-16 08:52:53
    одоо эс эхэлж байгаа мөн холоос сургуульдаа явдаг хүүхдүүдээд хэцүү ш дээ амралт сунгасан нь дээрээ
  • Zochin 2017-01-16 06:52:39
    Huuhdiin amraltiig sungasan ni deeree. Dahin dahin dahiad baidag hund haniad ih baina shuu dee. Haniadgui hun ih hovor baina
  • zochin 2017-01-16 06:05:22
    ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДЫГ 100% ЗААВАЛ СОЛИХ ШААРДЛАГАТАЙ. ТЭД УЛСЫН ӨМЧИЙГ ХУВИЙН ӨМЧ БОЛГОН БАЯЖИЖ, СУРГАЛТЫН ”А” ҮСЭГ МЭДЭХГҮЙ ТӨРӨЛ ТӨРӨГ...
  • иргэн байна 2017-01-16 03:49:19
    хурдхан шиг шийдээч дээ хөдөөнөөс хүүхдээ авч ирэх үү яахаа шийдмээр байна ИРГЭД ҮҮНИЙГ Л ХҮЛЭЭГЭЭД БАЙНА
  • hi 2017-01-16 02:13:42
    sungaj vadgiin be. 19ni odroo orson deer shdee... Ene hvvhdvvd chine amraltiin hugatsaandaa hamag sursan yumaa martaj duuslaa. amralt ihdeed bna shvvdee..
  • Zochin 2017-01-15 15:48:37
    Baga anginhn geheeree ih amarah ystoi ymuu Adilhan l huuhduud shuudee dund, ahlah angi geed l tom boltsgoochihson ym bish hniad ntr hureed hetsuu bnaa sungaasai...
  • 4dehees 2017-01-15 13:24:27
    2 udur sungaad ireh 1dehees oruulbal yadaj
  • Энхчимэг 2017-01-15 10:51:25
    5р анги бас бага анги учраас бас сунгмаар бн шуу дэ
    • Энхчимэг  2017-01-15 10:53:28
      одоо гадуур маш ханиаад их байхад яадаж дахиад 1 долоо хоног нэмчээч
  • Зочин 2017-01-15 06:59:48
    Сунгавал бага ангийнхнийг сунгасан нь дээр. 6-с дээш анги нь хичээл нь орвол зүгээр шүү дээ.
    150.129.143.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Ган-Очир 2017-01-15 06:17:05
    сунгах хэрэгтэй байна.Ядаж 1-4 ангийн 6 настангууд болон багынхан их хэцүү байна.Ид өвлийн хүйтнээр, 2 долоо хоног сунгахад, хүүхдийн эрүүл мэндэд их тустай.
    • сурагч 2017-01-16 08:56:52
      зөвхөн бага ангийхан л хүүхэд юм уу буссад нь ч гэсэн амрах эрхтэй хэрэгтэй ш дээ зөвхөн бага ангийхан л ханиад томуу хүрдэг юм уу юу ч мэдэхгүй юм байж
  • зочин 2017-01-15 05:39:25
    Сунгах хэрэгтэй хаа саигүй ханиад аймар бна ш дэ
    27.123.214.80
    Мэдэгдсэн Хариулах