Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг БОАЖЯ-нд хуралдлаа. Үндэсний хөтөлбөрийн боловсруулах энэ удаагын хурлыг Ажлын хэсгийн ахлагч БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба удирдан явуулсан бөгөөд тэрээр энэхүү хурлыг нээн “Агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрээд байгаа энэ үед зөв шийдэл бүхий арга хэмжээг авах ёстой. Хамгийн түрүүнд бид агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ. 

Уг хурлын  хүрээнд ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн төслийн үндэслэл, шаардлага, нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт хийх, холбогдох салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан холбогдох зорилт, үйл ажиллагааг томьёолж, боловсруулах талаар хэлэлцлээ.

Мөн Ажлын хэсгийн гишүүдэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт, үйл ажиллагааг томьёолох даалгавар өглөө.  

Сангийн яамны ЭЗБГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нарангоо “Бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаар ажлын хэсэгт илтгэл тавьсан юм. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дүнг 2017 оны хоёр дугаар улиралд багтаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулах ёстой бөгөөд энэ сарын 19-д Ажлын хэсэг дахин хуралдахаар боллоо. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-16 00:11:23
    Утаанаас салах ганц арга бол өрх бүрийн яндангаас утааны татвар ав би өгнө эрүүл баймаар байна татваргүй хөдөө амьдрах хүн олн гарнаа
  • Irgen Khoogii 2017-01-15 12:36:09
    Mongol ulsad tsergiin ergelt hiichih honshoortoi General bwal bi demjne ene turd bga yumnuudiig buudaj alwal taarna!!! Deerees n Mongol ulsad tsaaziin yaliig id...