Депутатууд Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар хэлэлцлээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэн Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Юуны түрүүнд Үндсэн хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгааг иргэдэд ойлгуулах, энэ талаар ард түмнээс асуух нь чухал гэж цөөнгүй депутат хэллээ. Өөрчлөлт орууллаа гэхэд парламентын дээд, доод танхимтай болох, парламентын засаглалыг бэхжүүлэх, шүүх байгууллагын хараат бус байдлыг одоогийнхоос илүү хангах талыг түлхүү тусгах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх зэрэг санал гарч байлаа.

Мөн 1999-2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож, хаа хаанаа сахилга, хариуцлага, шударга ёсыг эрхэмлэн, хуулиа чанад сахиж ажиллах нь чухал байгааг нэр бүхий депутатууд хэллээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхэд маш болгоомжтой хандах ёстой, өөрчлөх цаг нь болоогүй гэсэн байр суурьтай хүн ч цөөнгүй байлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид багтсан.

Ажлын хэсэг 21 аймаг, нийслэл хотод судалгаа хийн, хэлэлцүүлэг явуулж дүгнэлтээ энэ оны эхний улиралд багтаан Засгийн газарт таниулах үүрэг хүлээсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-01-15 10:30:42
    Параламентийн 2 танхим гэдэг чинь байнгын ажиллагаатай параламентдаа бусад төрийн ажилд жилд 1 удаа олонхийн хяналт л шүү дээ тэнэгүүдээ
  • Ямар ч сайн хуулийг муу хүмүүс гутааж ча 2017-01-15 05:05:42
    Үндсэн хууль муудаа биш, харин УИХ, ЗГ-т орсон дуракууд л өөрсдийн бусармаг атгаг зорилгодоо мушгин гуйвуулж завхруулснаас л төр засан дампуурсан!!!
  • Zeveg 2017-01-15 01:48:56
    Naad undsen huuli chin aldaatai baisniig ene olon humuus amidral bieree tuulaad bn. Hamgiin engiin jisheene ene mongol ulsiinhaa tur zasgiin zambaraagui baidal ...
  • гүр 2017-01-14 20:35:04
    за та нарыг мэдэхгүй биш хамгийн новшийн юмнууд л бөйсан штэ одоо бүү гай бол үндсэн хуулиа өөрчлах хэрэгтэй бол өөрчил юу нь болохгүй гэж
  • Зочин 2017-01-14 12:28:35
    За даа. Сум бүрээс нэг эсгий гуталтай, нэхий дээдтэй нөхөр ирж хоолондоо цохиулж өндөржин сандал дээрээ унтаад л, нэг хэсэг худлаа мэдэмхийрч байгаад л баталса...
  • Бат 2017-01-14 06:04:10
    Үндсэн хууль Өөрчилөхөд ард түмэн параламентийг 2 танхимтай болгох санал оруулахгүй бол төрд ард түмний хяналтгүй боллоо