
Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр тэмцээний аваргууд тодрох юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргын төлөөх тоглолтод “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Д.Отгондалай, Рио-2016 олимпийн наадмын шагналт V шалгарсан ОУХМ Э.Цэндбаатартай тулалдахаар тунан үлджээ.
Харин эрэгтэйчүүдийн 49 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны боксчин Х.Энхмандах нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.
64 кг-ын хувьд Армийн Дэлхийн аварга Б.Чинзориг, "Ширэн бээлий" клубийн тамирчин Г.Баярхүү нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдээд байна
Б.Орхон