С.Ням-Очир зодог тайлахаар болжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тус тэмцээний нээлтийн ёслол дээр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлах юм байна.

1998 онд анх Ю.Баттогтох багшид шавь орсон гавьяат маань 30 насандаа ийнхүү их спортын замналаа өндөрлүүлэхээр болжээ. С.Ням-Очир “Лондон-2012” зуны олимпийн наадам, “Астана-2015” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медаль, “Парисийн их дуулга”-ын аварга гээд нэр алдраа дэлхийн дэвжээнд мөнхөлж чадсан Монголын шилдэг жүдоч юм. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • архичин 2017-01-14 20:31:29
    монголчуудаан мөн ч олон удаа баярлуулсан даа. дүүдээ хамгийн сайн сайхныг хүсье. их спортыг орхилоо гээд архи ууж болохгү й шүү
    • baagii 2017-01-17 03:43:22
      Чамд талархаж явдаг нутгийн ах байна. Ах нарынхаа мөрөөдлийг биелүүлсэн сайн хүү. Энэ чөлөөт нийгэмд эрүүл ухаантай сэргэлэн тооцоотой нь амьдардаг нийгэм шүү ...
  • zochin 2017-01-14 08:14:19
    Sain saihan buhniig husie!.Mongoloo olon jil bosoo bailgasan daa.