Цасан шуурга шуурч, хүйтрэх тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсэн цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд:

  • Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
  • Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;
  • Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг. Иймд зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАРШИЛ\ДҮГЭРИЙН\ЭРДЭНЭБАТ 2017-01-13 14:42:04
    ОТГОНТЭНГЭР\УУЛЫН\ОРОЙ\ДЭЭР\БАЙРЛАХ\ГЕРМАНЫ\ЭРДЭМ\ШИНЖЭЛГЭЭНИЙ\ЛАБРОТОР\АЖИЛУУЛХЫГ\ХАТУУ\ХОРИГЛЖ\БАЙГААГ\ПҮРЭВ\ГЕНЕРАЛ\ОЙЛГОХ\ХЭРЭГТЭЙ\