Гимнастикчид ОУ-ын тэмцээнээс гурван алтан медаль хүртлээ
ОХУ-ын “БЛАГОВЕЩЕНСК” хотод Спортын Гимнастикийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ-ын Владивосток, Благовещенск, Чита,  Якутск зэрэг  3 орны 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөж байна.

Одоогоор манай тамирчид тус тэмцээнээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна. Тодруулбал, эрэгтэй тамирчдаас
 
  • Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор алтан медаль,
  • Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор алтан медаль,
  • Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор мөнгөн медаль,
  • А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор алтан медаль тус тус хүртжээ.

Яг одоо эмэгтэй төрлийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай тамирчдаас Б.Мөнхсайхан (Насанд хүрэгчдийн ангиллаар), Г.Мөнхзол, Г.Мөнхзул, А.Болор-Эрдэнэ нар (Спортын дэд мастерын ангиллаар), Э.Мөнхнаран (Спортын I зэргээр) өрсөлдөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-16 02:59:17
    Зөв дөө. Ингээд яваад байх хэрэгтэй. Уг нь монголчууд их уян хатан улсууд шд. Нугараачид олонтой. Тэгээд гимнастик бол амжилт олж болохоор төрөл санагддаг