Хүчилтөрөгчийн эмчилгээний тоног төхөөрөмж танилцууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНСУ-ын Халлим их сургуулиас судалгааг нь хийсэн өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээний аппаратыг танилцууллаа. Тус аппарат нь арьсны гадаргуу болон амьсгалын замаар хүчилтөрөгч нэвтрүүлэх зорилготой байна. Дэлхийн ихэнх улс орнуудад энэхүү эмчилгээний технологийг нэвтрүүлсэнийг мөн хэллээ. Ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол, нүүрстөрөгчийн хордлого их учраас энэхүү технологийг нэвтрүүлэхэд тохиромжтой болохыг онцоллоо. Угаарын хий, гаазанд хордсон болон идээт үрэвсэлтэй өвчтөнүүдээс гадна агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа энгийн иргэд ч хэрэглэх боломжтой аж. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд энэхүү технологийг нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа эхнээсээ илэрхийлсэн гэдгийг НИТХ-ын даргад танилцууллаа.

Үүнээс гадна хөндийт эрхтэн (ходоод, шулуун гэдэс, цагаан хоолой) дурандах дурангийн багажийг танилцуулж, 1 ширхэг багажийг Улаанбаатар хотод өгөхөө хэллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй талархсанаа илэрхийлээд “Бид аль эмнэлэгт өгөх шаардлагатайг судалж байгаад шийднэ” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.