“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын тоглолт маргааш эхэлнэ
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн  "Үндэсний супер лиг"-ийн плей-оффын тоглолтууд маргааш эхэлнэ.

2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас хоёр бүсийн шилдэг найман баг плей-оффт өрсөлдөх эрхээ авсан. Баруун бүсээс Архангайн "Алтайн Дорнод дайчид”, Ховдын "Алтайн аргаль”, Хөвсгөлийн "Нэг үе”, Баянхонгорын "Мазаалай”, Зүүн бүсээс Эрдэнэт хотын "Икон”, Сүхбаатарын "Альянс Тех”, Дундговь, Өвөрхангай аймгийн багууд шалгарсан юм. Харин түрүүлж дөрөв хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авна.

Энэ жилийн "Үндэсний супер лиг" Плей-оффт үлдсэн багууд эхний тоглолтоо орон нутагт хийх гэж байгаагаараа онцлог болж байна. Тодруулбал, Орхон, Өвархангай аймагт эхний тоглолтууд зохион байгуулагдахаар болжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.