Ц.Сандуй тэргүүтэй нийслэлийн удирлагууд хүндэтгэл үзүүллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Төр засгийн болон нийслэлийн удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй болон Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их хурлын депатууд, Бага хурлын гишүүд оролцов.

Одоогоос 25 жилийн тэртээ Улсын Бага хурлаас Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, 415 мянган хүн саналаа хэлсэн байдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал хоёр удаа нарийвчлан хэлэлцэж, Ардын Их хуралд оруулсныг 1991 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр нээгдсэн БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног шүүн нягталж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг эцэслэн баталсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-13 07:34:02
    МАН-ын засаг сайн ажиллаж байна аа, АН-ын нурааж хаясаныг засах ч амаргүй л дээ
  • Үнэн 2017-01-13 06:36:33
    Эдний магтаад байгаа Үндсэн хууль нь авилгалчдыг төрд гаргадаг, ард түмнийг ядууруулдаг хууль. Тэгээд л эд нар баярлаж тэмдэглээд байна. Утаа, ажилгүйдлээ шийд....
  • Иргэн 2017-01-13 06:13:38
    Сандуй авлигач овоо таргалжээ. Зүгээрээ хө ард түмний шүүх ирнээ