Цэргийн үүрэгтний бүртгэл 44,5 хувьтай байна
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 44,5 хувьтай байна.

Бүртгэлийг хороодын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд явуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлд хамрагдахдаа Цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерийн үнэмлэхтэй ирэх юм байна  гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.