Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр
Одоогоос 25 жилийн тэртээ Монгол Улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгосноор үндсэн хуулиа шинэчилсэн билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан билээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

Харин 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.
 
Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон батлалцаж байсан түүхтэй билээ. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Олзий 2017-01-14 01:07:30
    Доод танхим дана улсад буртгэлтэй намынтолоолол байх хэрэгтэй
  • Бат 2017-01-13 02:46:09
    Одоо үндсэн хуулинд өөрчлөлт оруулбал параламентийг хоер танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • Зочин 2017-01-13 02:11:19
    Хэлэлцүүлэгт 1,2 сая иргэний 75 хувь нь оролцсон, 200 мянган санал ирүүлсэн ч гэх шиг сайхан худлаа шааж байна даа
  • ЗОЧИН 2017-01-13 02:06:13
    ҮХСЭН ХАТСАНЫ ЧИНЬ АРДЧИЛСАН. АНАРХИСТ НИЙГЭМ БАЙГУУЛЧИХААД, ӨӨРСДӨӨ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ТЭРБУМТАН БОЛЧИХООД. ОДОО ЯАМААР БАЙНА?