Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурчээ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өчигдөр/01.12/ харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.
 


Шуурхай хурлаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа хүүхдийн эргэлт үзлэг, резидент эмч нарын ажлын явц, утасны зөвлөгөө болон хүүхдийн орны хуваарилалт, долоо хоног бүр хийгдэж буй дэмжлэгт хяналтыг талаар мэдээлэл өгсний зэрэгцээ ТТТӨ-ний үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох, 0-5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 9-ний байдлаар, амбулаторийн 98985  үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй  холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулжээ.

Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lll 2017-01-13 09:36:39
    yadaj ene id huitnii hed honogtoo surguuli-n huuhd-n amralt-g sungaach ee
  • ээж 2017-01-13 07:51:05
    сургууль амарсан болоод л ханиад дахин нэмж гарахгүй багассан шүү. Сурагчдийн амралтыг сунгамаар л байна.Хичээл нь орохоор дахиад л ихэсэнэ дээ
  • st 2017-01-13 02:54:04
    ugaasaa surguuli amraad bas cecerlegt huuhduud yavahgui bgaa bolood l haniad namdaad bgaa shuu dee
  • Zochin 2017-01-13 01:17:28
    Surguuli tsetserleg amarchihsan bga yum chini tarhalt ni bagasaad buuralgui yahav dee.