Mongolian Mining Cor­poration дампуурсан уу

Тавантолгойн 51 хувийг авах нь нэгэнт тодорхой болсон гэх MCS группийн “Энержи ресурс” буюу ММС /Mongolian Mining Cor­poration/ компанийг эзэн гэх нь зүйд нийцэх биз ээ. Гэрээнд талууд гарын үсэг зурлаа л бол 300 жил ашиглахаар нөөцтэй, дэлхийн хэмжээний орд маань Хятадын Шинхуа, Монголын MCS групп гэсэн эзэдтэй болж байгаа юм.
 
Тэгвэл 51 хувийг эзэмших “Энержи ресурс” буюу ММС-ийн тухай нэгэн мэдээллийг бид олж авлаа. https://fronteranews.com/news/asia/mongolia-on-cusp-of-6th-bailout-is- the-sky-fallin/-д “...MMC нь 2016 оны төлбөрөө төлөөгүй өнгөрөөсөн тул дампуурлаа зарлах ёстой гэж Хонгконгийн хөрөнгийн биржийн шинжээч үзсэн” тухай нийтэлжээ.
 
Тодруулбал, байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн тэсрэлтийн үе дууслаа. Гэвч 2017 оны гуравдугаар сараас 2018 оны нэгдүгээр сарын хооронд тэрбум ам.долларын бонд хүлээгдэж байна. Хонгконгод бүртгэлтэй ММС буюу Mongolian Mining Corporation аль хэдийнэ зогсонги байдалд ороод байна. ММС-ийн 600 сая ам.долларын эзэд компанийг дахин зохион байгуулалтад оруулах асуудлыг дэмжиж байна. 93 сая ам.долларын өрийн эзэд тус компанийг зарахад нөлөө үзүүлж чадахааргүй болов. Дахин зохион байгуулалтад оруулах төлөвлөгөө нь нэмэлт хөрөнгө оруулалтыг 40 хувиар багасгахад
хүргэж байна.
 
Ер нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах найдвар бага байна.Тэд цаашдаа хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Учир нь хөрөнгөө эргүүлэн татах нь цэвэр алдагдалд шууд хүргэнэ гэсэн байна.
 
Мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд гарсан /http://www.daily-mail.co.uk/wires/reuters/article-4028638/ Emerging-market-debt-default-risks-2017.html#ixzz4VWelURTo/ мэдээллээр бол /... MONGOLIA-The resource-rich country’s economic boom is over, but $1 billion in bonds mature between March 2017 and January 2018. Hong Kong-listed Mongolian Mining Corp is al­ready in default. Investors hope the cash-strapped country can win a Chinese bailout; if an IMF deal is reached, bondholders may face writedowns/ MMC нь аль хэдийнэ дефольт буюу дампуурсан гэжээ. Яг ийм мэдээлэл Индонезийн мэдээллийн сайтад бас нийтлэгдсэн байгаа юм.
 
Анх ММС компани 2012 оны гуравдугаар сарын 29-нд бонд гаргажээ. Түүнийгээ таван жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 29-нд төлөх ёстой юм байна. Энэ нь 600 сая ам.доллар болж байгаа ажээ. Мөн ММС бондын төлбөртөө 8.875 хувийн хүү төлдөг байна.
 
Энэ өрийн тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. MMC /Mon­golian Mining Corpora­tion/ компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал тухайн үед тайлбар өгсөн байдаг. Ингэхдээ “… Ерөнхий нөхцөл байдал мэдээж амаргүй байгаа. MMC 2012 онд 600 сая ам.долларын бонд босгоод, өмнийн говьд хөрөнгө оруулалт болгож шингээсэн. Үүний цаана үндэсний олон компани ажилтай болсон, ашгаа хүртсэн. Компани энэ бондоо төлөх л ёстой. Хөрөнгө оруулагчид бол “...Бид ойлгож байна. Нүүрсний зах зээл хэцүү байгаа. Танайх менежмент сайтай, хариуцлагатай, худал хэлдэггүй компани. Бид зээлээ сунгая” гээд, хэлэлцээ хийгээд эхэлчихсэн. Хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ямар нөхцлөөр яаж сунгах вэ гэдэг асуудал л явж байгаа. Зөвхөн манайх ч биш, дэлхийн хамгийн том нүүрсний компаниудын нэг “Пибоди” манайхаас ч хэцүү байдалд байгаа. Австрали, Индонез, Хятадын нүүрс, төмрийн хүдрийн компаниуд зээлийн бүтцээ өөрчлөх хэлэлцээрүүд хийгээд эхэлсэн. ММС-ийн зээлийн мэдээлэл нээлттэй. Дефольт гэж зарласныг л буруу ойлгоод байгаа юм билээ. Малчин хүн ХААН банкнаас зээл аваад сарын эхний 5-ны одор зээлийн хүүгээ төлөх ёстой байсан гэж бодьё. Тэр өдрөө хүүгээ төлж чадаагүй байж. Бүдүүн тоймлобол энийг л дефольт гэж байгаа юм” гэжээ.
 
Гэсэн ч яг одоогийн байдлаар ММС-ийн зээлжих зэрэглэлийг D буюу хамгийн муу гэсэн үнэлгээнд хамааруулаад байна. Учир нь дээр дурдсанаар ММС өнгөрсөн онд төлбөрөө төлж чадаагүй байна. ММС-ийнхэн өнгөрсөн оны дундуур хөрөнгө оруулагчидтайгаа хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулжээ.
 
Энэ үеэрээ “... Зээлийн төлбөрөө хойшлуулъя. 600 сая ам.долларыг гурав хувааж төлье” гэсэн байна. Мөн 2016 оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өссөн тул зургаан жилийн хугацаатай 420 сая ам.долларын бондыг шинээр гаргая. Үүгээрээ 600 сая ам.долларын эхний хэсгийг төлье гэсэн хүсэлт тавьжээ.
 
Гэвч энэ хүсэлтүүдийн аль нь ч бүтэж, биелээгүй бололтой юм. ММС-ийн асуудал Кайманын арлын шүүх лээр явх байж ч магадгүй ажээ. Ер нь гадаад, дотоодын шинжээчдийн хэлж буйгаар ММС өрөө төлж чадахгүй нь тодорхой. Дахин зээл авах нь ч бүтэхгүй. Ингэхээр дампуурахаас өөр гарц байхгүй гэж байгаа юм.
 
Нөгөө талаар ММС-ийн удирдлагуудын хүссэнчлэн дахин бонд гаргасан ч энэ хүнд байдлаас гарахгүй хэмээн шинжээчид бас хэлж байна. Тиймээс Тавантолгойн ордыг яаж ийгээд маш хямдаар өөрийн болгох нь тэдний аврал болох бололтой юм.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mendee 2017-01-15 06:33:32
    Tavan tolgoigoo hurdan hodolgoj ediin zasgaa idevhjuulj humuus ajiltai orlogotoi baimaar bna battulga z.enkhbold zereg humuusees bolj humuusiin amral muudaj bna...
  • mmc.mn  2017-01-14 02:01:59
    http://www.mmc.mn site deer ni The Company is currently in Provisional Liquidation. Please refer to www.mongolianmining.ky for up to date information gej baina....
  • irgen 2017-01-13 18:11:44
    mongoliin urdaa baridag tom company dampuurval manai uls l irged l hohirno shuu dee
  • ХХХХХ 2017-01-13 08:34:39
    ээмсийээс ТТ-Г АВЧ БАЙЖ Л ДАМПУУРЛААС ГАРНА ОДОО ГАНЦ УДАА ДЭГЭЭ ТАВЬЧИХАД Л ЭЭМСИЙЭЭС СҮЙРЛЭЭ ГЭСЭН ҮГ
  • иргэн 2017-01-13 08:22:15
    хийх хэрэгтэй юу тийм, олгыг дагуулах ётой юу тийм, амаараа шороо үнхэж болохгүй, ил байвал сайн
  • zochin 2017-01-13 07:30:01
    Mongol tamiin togoonii maluudaa.Odoo boloo mongol hun amidarch ajil hiiye gej bn.MCC avna uu hen avna uu hamaa yu bn.Ajil hiilgeldee.
  • ажилчин 2017-01-13 03:39:15
    Энержиин буянаар нэг хэсэг олон мянган монголчуудын амьдрал дээшилсэн. Би тэдний нэг, цомхотголд орсон ч компанидаа хайртай. Монгол хүн монгол компаниа дэмжие ...
  • Зочин 2017-01-13 02:33:10
    МОНГОЛ-999 нэгтгэл гээд уул уурхайн магнат байж л бна шүү дээ. Өрөнд баригдаж өтөнд идэгдсэн Энержи гэж явцуурхаад байх юм.
  • Zochin 2017-01-13 01:47:23
    MMC-n zah zeel deerees bosgoson hurunguur ER ter byteen baiguulalt gd bga uruu yysgesen. Tegeed mundag gd bdg Battsengel CEO n' MMC manaid hamaagyi gd bga um d...