Ц.Пүрэвхүү: Утааны эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд тулаад өчнөөн жил боллоо. Монголчууд бид тэвчээртэй хүмүүс юм. Утаандаа хордоод л, зуухыг зуухаар сольж байхад хүлцэнгүй хандаад л. Угаасаа утаа байх ёстой юм шиг л санаж явсан. Харин энэ жил эцэг, эхчүүд тэвчихээ болиод чих нь дүлийрээд удаж байгаа төр засгийнханд бага ч болов зүйлийг ойлгуулахын тулд тэд жагсаал  зохион байгуулсан. Энэ сарын 28-нд дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Бид энэ асуудлаар “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-г санаачлан, эцэг эхчүүдийг нэгтгэж буй тэргүүн Ц.Пүрэвхүүтэй  цөөн хором ярилцлаа. 

-Танай холбооныхон дахин жагсаал хийх гэж байгаа гэсэн энэ талаараа тодруулж өгөхгүй юу?

- "БООЖ ҮХЛЭЭ" Утааг арилгахыг шаардсан иргэдийн жагсаал НЭГДҮГЭЭР сарын 28-нд Сүхбаатарын талбайд 12.00 цагт болно. Жагсаал хийх зөвшөөрлөө хүсэж ДАВАА гарагт /I/9 өргөдлөө өгсөн байгаа. Бидэнд ажлын гурав хоногт багтаан хариу ирүүлэх учиртай. 

Манай ээж, аавуудын өнгөрсөн сард хийсэн жагсаал үр дүнгээ өгч  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан хийлгүүлж чадсан. ГАМШИГ гэж зарлуулж чадсан. Одоо бид энэ хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газрын Ерөнхий сайд, Хотын дарга, УИХ-ын дарга нар юу хийж байгааг хянаж нэхэцгээх ёстой. ГАМШИГ гээд зарласан тохиолдолд хуулиар ЭМНЭЛЭГийн хүртээмжээ яаж тэлж байна вэ? ГАМШИГ гэснээрээ эмнэлэг, цэцэрлэг сургуулийн нөхцөлд хангалттай агаар шүүгч, маск тараах, хордлого тайлах аргуудыг яаж хэрэглэж байна вэ?Гээд ер нь цаашдаа гамшигаас яаж гарах дээр ГАМШИГ БОЛСОН УЛААНБААТАРЫН ХОТЫН ДАРГА СУ.Батболд илүү юу хийж байна вэ? Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон дээрээ нэмж дорвитой юу хийж байнаа? Ерөнхий сайд улиг болсон явцгүй төлөвлөгөөгөө ГАМШИГ болсонтой холбогдуулж яаж өөрчилж байна вэ? гэх мэт олон асуудал бий.
Үндэсний аюулгүй байдлын энэ хурал дээр сууж байхад бид үнэхээр гутарсан. Хурал дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, хотын дарга Су.Батболд нарын танилцуулсан утааны эсрэг авах арга хэмжээ, төлөвлөгөө нь үнэхээр ядсан, маш жижиг төлөвлөгөөнүүд байсан. Тэдэнд ирээдүйд хийх ажлын том төлөвлөгөө байгаагүй нь туйлын харамсмаар. 

-Өмнөх жагсаалаараа Засгийн газарт шаардлага хүргүүлсэн шүү дээ. Та бүхний зүгээс яг ямар шаардлага хүргүүлсэн бэ? Хариу нь ирсэн үү?

-Шаардлагын хариу бол одоохондоо ирээгүй байна. Бидний зүгээс агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө, санхүү, хийсэн ажлын тайланг ирэх оны 1-р сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах, Агаарын бохирдлын хэмжээг 2017 онд 80 хувь бууруулах нэгдсэн төлөвлөгөөг иргэдэд нээлттэй танилцуулах зэрэг шаардлагыг хүргүүлсэн. Мөн Нийслэлийн захиргаанд хотын цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгчийг 12-р сарын 31-ний дотор байршуулах, энэ оны 11-р сарын 15-аас хойш хотын утаанаас дайжин сувилуулсан жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудын зардлын 50 хувийг нөхөн олгох мэт шаардлага хүргүүлээд байгаа. Түүнчлэн нэгэнт гамшиг гээд хүлээн зөвшөөрчихсөн энэ утааны үед авах арга хэмжээгээ үр дүнтэй болгооч л гэж шаардаж байгаа. Юу вэ гэхээр өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн  ачаалал хэдэн арав дахин нэмэгдэж,  хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байна.Энэ хүүхдүүд яагаад Монголд, Монгол хүн болж төрснөөрөө ингэж хохирох ёстой юм. Манай холбоо байгуулагдсаны дараа бидэнд маш их ээжүүд хандаж, өөрт тохиолдсон утаанаас болж эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирч байгаа тухайгаа ярьж байна. Иймээс л уг холбоог байгуулж, адаглаад хүүхдийн эмнэлгийн  хүрэлцээтэй болгохоор тэмцэж байна. 

-Танай холбооноос жил бүр 0-5 насны 500 хүүхэд агаарын бохирдлоос болж амиа алдаж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь хэр бодитой тоо баримт вэ? Энэ судалгааг хаанаас гаргасан юм бол?

-Энэ бол бидний  санаанаасаа зохиож яриад байгаа тоо баримт биш юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгааны дүн мэдээ. Энэ дашрамд уншигчдад дуулгахад жилдээ 40 мянган хүүхэд хатгалгаа тусч байна. Харин 2016 онд гэхэд улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар 0-1 насны 505 хүүхэд нас баржээ. Өнгөрсөн 2015 онд гэхэд 475 хүүхэд уушгины хатгалгаагаар нас барж байж. Арай л дэндсэн тоо биш үү. Монгол Улсыг онож төрснийхөө төлөө алгын чинээ нялх үрс ердөө л ганц жил орчлонг хараад буцаж байна. Бүр жилд 500-гаараа шүү дээ. Магадгүй заримд нь энэ хэтэрхий их тоо юм шиг санагдаж байж болох.Тэгвэл жил бүр 1-5 настай 100-200 хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байна. Утаанаас болоод хүүхдэд дархлаа ч тогтож чадахгүй байна шүү дээ, үнэндээ.Ийм байхад эцэг, эхчүүд бид дуугүй хараад сууж чадахгүй байна. 

-Танай холбоо цаашид, дулааны улиралд ч үйл ажиллагаагаа идэвхтэй байлгах уу, эцэг эхчүүд сонирхож байгаа байх. 

-Манайхан Цагаан сар болж дулаармагц утааны сэдэв утаатайгаа замхардаг. Тиймээс энэ байдлыг халахын төлөө хамтдаа тэмцэе. Мэдээж үйл ажиллагаа явуулахад асуудал тулгарна. Хамгийн түрүүнд тогтвортой үйл ажиллагаа явуулах оффисын жижигхэн өрөө түрээслэх, оффисын ойр зуурын бичиг цаасны зардал, жагсаал олон нийтийн үйл ажиллагааны зардал гэх мэтэд яалт ч үгүй санхүүжилт хэрэгтэй байгаа. Өмнөх жагсаалын зардлыг Монголын эмэгтэйчүүдийн сангаас гаргаж бидэнд тусласан. Мөн 40 гаруй сайхан сэтгэлт хүмүүсийн туслалцаатайгаар бүтсэн билээ. Цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй санхүүжилтээ бид дэмжигч иргэдээсээ босгохыг хүсч байна. Ингэж байж бид иргэддээ үйлчилдэг байгууллага байх үндэс бүрдэнэ. Нялх бяцхан үрсийнхээ төлөө тэмцэхэд таны дэмжлэг бидэнд хэрэгтэй байна.

-Танай холбоонд нэгдсэн, хандаж буй эцэг эхчүүдийн хувьд ихэвчлэн ямар санал, санаачилга гаргаж байна вэ? 

-Миний утсаар дүүрэн ээжүүдийн мессеж байдаг. Утаанаас болж  яаж хохирсон талаараа тэд хэлдэг. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Мөн манай группт байдаг ээж, аавууд өдөр бүр шинэ санаа дэвшүүлж, хамтдаа хийж хэрэгжүүлэхээр санаа нэгддэг. Саяхан групп дээр нэг ээж санаа дэвшүүлсэн байна лээ. Тэр ээж юу гэсэн бэ гэхээр “утаанаас болж угаартаж эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байгааг бүгд мэдэж байгаа. Энэний эсрэг олон ажил ч хийгдэж байна. Гэхдээ энэ ханиадны вирусыг судламаар юмаа. Гадаад орнуудад шууд л ханиадны вирусыг судлаад ард түмэндээ мэдэгдэн өвчний эсрэг арга хэмжээ авч эхэлдэг. Эрүүл мэндийн яам ажлаа хиймээр байхын. Энэ ханиаднаас ер салахгүй юм. Гэр дотор л эргэлдээд байна. Утаанаас үүсэж байгаа ханиад биш өөр төрлийн вирусын ханиад байх шиг байнаа. Тэр ханиад нь утаанд улам хүндэрдэг юм шиг байна. Тэгээд эм тарианых нь үнэтэйг яана. 1ш нь 7800 ийн эм хүртэл байнаа. 10-ийг өдөрт нэгээр уу гэхэд л 78.000... Арай дэндүү юмаа... Ямар ч хяналт замбараагүй юмнууд л байх юм” гэсэн байсан. Энэ мэтээр манай ээж аавууд өдөр бүр бидний үйл ажиллагааг дэмжиж, шинэ санаа дэвшүүлж байдаг. 

-Утааны эсрэг аав ээжүүдийн холбооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байгаа талаараа тодруулж өгөхгүй юу?

-Утааны эсрэг хамгийн сайн тэмцдэг хүмүүс бол манай сэтгүүлчид байдаг. Хамгийн анх арав гаруй жилийн өмнө Өнөөдөр сонин утааны асуудал гамшиг дагуулж мэдэх нь хэмээн бичиж, тухайн үеийн хотын дарга нарт хорт утааны баг өгч байсан. Үүнээс хойш сэтгүүлчид маань энэ асуудлыг бичсээр л байгаа. Тиймээс манай холбооноос нэгэнт гамшиг болсон энэ утаанаас салахын тулд нийтээр тэр дундаа нийгмийг мэдээллээр хангадаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаа нэгдэг хамт тэмцээсэй гэж уриалж байгаа юм. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллагад дэмжиж хамтран ажиллахаа мэдэгдээд байгаад үнэхээр их баярлаж байна. Утааны эсрэг тэд сониныхоо гуравдугаар нүүрийн жаахан зайг хоосон орхиод бид утааны эсрэг нэгдэж байна гэж бичих, телевизийнхэн маань 10 минут хоосон эфирээ утааны эсрэг нэгдэж байна гэж бичээд  гаргавал хүмүүст бүр илүү хүрэх болов уу гэж бодож байна. Түүнээс биш өнгөрсөн арав гаруй жил хангалттай бичиж ирсэн учраас энэ нь тэмцлийн зөв хэлбэр байх гэж бид бодож байгаа. 

Ярилцсанд баярлалаа
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nat 2017-01-19 22:03:14
    Tsarailag busgui bn. Yaj taniltsah uu
  • purevhuu gej teneg bandi 2017-01-14 07:54:01
    Bas Javhaagiin araas ner devshih sanaatai.Utaagaar hudlaa show hiij bh yum. Teneg bandi huu kkkk
  • Хүүрэ 2017-01-13 17:08:47
    Чи наад ажилаа хийлээ гээд үр дүнд хүрэхгүй. Гэртээ өмхий хар юмаа маллаад хоолийг нь хийж өгөөд ноолуулаад хэвтэж байхгүй тэнэг царайлсан хүүр.
    103.26.195.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-13 14:07:00
    Neg l ix surxii xartstai chuxal amitan 37 onii xuvisgalch uu. Xeden ailiin ch gesen asuudal shiidchixeed ingesen tegsen gex xeregtei. Bugd utaatai baigaag medej...
    49.228.96.71
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2017-01-13 08:14:24
    Энд сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ичээч ээ. Та бидний үр хүүхдийн төлөө, та бидний төлөө дугарч байгаа нэгнийгээ битгий ингэж шүүмжлэл дээ.
  • иргэн 2017-01-13 06:43:17
    утааны эсрэг хэвлэлийнхнийг нэгтгээл чи яах гөэн юм бэ??битгий улс төржүүл нэгтгэсэн нэгтгээгүй бид бүгд л харж, үзэж байна.түүний оронд бодит ажил хийгээч....
  • Зочин 2017-01-13 04:44:51
    Энэ эмэгтэй утаагуй болгохын тулд еерийн хамаатнуудаа хедее тийш явуулж яндангийн тоог бууруулчихаад донгодмоор юм.
  • зочин 2017-01-13 04:07:12
    Гэр хорооллоо нүүлгэ. Төр хурах, Налайх, Ургах Наран хороолол зэрэг газрууд руу тэгж байж утаанаас сална.
  • Бат 2017-01-13 02:48:45
    Одоо өрх бүрийн яндангаас утааны татвар ав энэ хөрөнгөөр утаа бууруул төлөх сонирхолгүй нь хөдөө нүү энэл байна
  • ннн 2017-01-13 02:09:58
    Утаа үйлдвэрлэгч нартай сайн тэмцээрэй, ганцхан төр засагтай тэмцээд өрөөсгөл шүү.
  • зочин 2017-01-13 02:06:51
    Хөөрхөн үзэсгэлэнтэй бүсгүй шүү .Зүгээр суухаар зүлгэж суу гэдэгдээ.Хүн идэвхтэй байх нь зөв.Нөлөөнд автаж биш ,нөлөөлөлцөж байх нь илүү.
  • teneg 2017-01-13 01:34:35
    Yarij l baig.Yarij baij ur dund hurdiim bgazdee.Garaa humhiad PC nii tsaanaas tom tom duugaraad suusnaas deer.
  • Балт 2017-01-13 00:34:11
    Хүүхээ, бид амаа цангатал ярьж байгаа. Үр дүн нь тэг. Хэвлэлийнхэнд ёс зүй дутагддаг, тэд нийгмийн сэтгэл зүйг хөөрөгдөхөөс өөр юу хийдэг билээ, к к к
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
    • Хуцаа чи 2017-01-13 07:27:08
      Чи л гэртээ авгайтайгаа амаа цангатал ярьж бгаа биз. Юү ч хийж чадахгүй байж наад дарваанаа хамхиад хүний хийснийг хөөрхөн хүртчихээ бодоод,үмхирэд сууха бод пз...
    • монгол 2017-01-13 01:30:03
      Балт гэдэг хүн амаа цангатал хаана ярьж байсан юм бэ? Ярьж байсан бол таны яриа ямарч үр дүнгүй л байж. Юм хийж байгаа хүнийгээ битгий ингэж байдаа.