Улаанбаатар хотын “А” бүсэд буюу Сүхбаатар дүүрэг, Төрийн ордны зүүн урд талд байрлах “Централ Тауэр”-т даваа гарагийн 17:00 цагийн үед онц байдал зарлаж, иргэдийг гаргасан. Учир нь тус барилгын 15 давхарт байрладаг байгууллагын албан тушаалтантай уулзахыг хүссэн Дани улсын иргэнийг оруулахгүй гэсний улмаас тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ.
Энэ дагуу хамгаалагчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр ЦЕГ, ОБЕГ, ТЕГ-ын ажилтнууд тус барилгыг чөлөөлж үзлэг нэгжлэг хийжээ. Ингээд 20:05 цагийн үед урьдчилсан дүгнэлт гарч тус барилгад ямар нэг тэсэрч дэлбэрэх зүйл байхгүй болохыг тогтоосон.
Тэгвэл тухайн гадаад иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авчээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах хуулийн заалт байдаг юм.

Б.Сансар
olloo.mn