Өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз, хагалгааны үеэр нуран унасан хэрэг гарч байсан.
Тус амаржих газрын өргөтгөлийн барилга “Сентерра Гоулд” компанийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 2013 онд ашиглалтад орж байсан юм. Харин барилгын гүйцэтгэгчээр “Цаст констракшн” ХХК ажилласан байна. 2010 онд эхэлсэн барилгын ажлыг 2011 онд хүлээлгэн өгнө гэж байсан ч хойшилсоор 2013 онд хүлээлгэн өгч байсан билээ.Нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон тус эмнэлгийг 1.4 тэрбум орчим төгрөгийн үнэтэй АНУ, Герман, БНХАЦ-ын эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглосон хэмээн тухайн үед албаныхан мэдээлж байсан.Багагүй хөрөнгө мөнгөөр боссон уг барилга гурван жилийн настай байсан юм.
Хэрэг гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед “Өргөө” амаржих газрынхан барилгын компаниар засвар хийлгэнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ хугацаанд тэд шүүх цагдаагийн байгууллагад очих дээрээ тулжээ.Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа аж. Ямартай ч эмнэлгийн зүгээс чанаргүй барилга барьсан барилгын компанийг шүүхэд өгсөн байна.
Харин энэ хооронд тааз нурж унасан хагалгааны өрөөг битүүмжилсэн байна. Тухайн үед эмнэлгийнхэн тэр өрөөнд өдөрт 5-6 мэс засал хийгддэг хэмээн ярьж байсан. Тэгвэл энэ хугацаанд яаралтай мэс заслыг ЭХЭМҮТ-рүү шилжүүлж, энгийн мэс заслыг “Өргөө” амаржих газрын бусад хагалгааны өрөөнд хийдэг болжээ.

Б.Сансар
olloo.mn