Ц.Элбэгдорж: Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцсэн нийслэлийн агаарын бохирдол, утааны асуудлаар Төрийн ордны Иргэний танхимд олон нийт, хэвлэл мэдээллийхэнд мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгч зангиатай ирсэн “Зангиагүй уулзалт”-ыг нээж хэлсэн үгэндээ:
 
Улаанбаатарын орчин бол аюултай орчин. Аюултай орчин учир хязгаарлалт хийхээс өөр аргагүй

-Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллага , орон нутаг, хэвлэлийн төлөөлөл гээд нийтдээ 12 байгууллагын төлөөлөл оролцож ҮАБЗ-ийг хуралдууллаа. ҮАБЗ-ийн хуралдааныг ажил хэрэгч болгох үүднээс хаалттай хийсэн.  ҮАБЗ-ийн хурлыг өргөтгөж хийсэн нь  Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл байх чухал асуудлыг хөндөж, зохион байгуулсан. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд энэ хурлаас ямар шийд гарав, цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг та бүхэнд дуулгах гэсэн юм. Би өөрийн фэйсбүүк, твиттер дээрээ хурлын зөвлөмжийг тавьсан байгаа. Энэ бол анх удаагийнх. ҮАБЗ-ийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг Үндсэн хуулиа барьж гаргасан. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарын орчин бол аюултай орчин. Аюултай орчин учир хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Үүнд маргаангүй байх эрхтэй. Нэг асуудал дээр ч гэсэн бид биенээ доош нь хийхгүй байх хэрэгтэй. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг  гамшиг, аюул гэхгүй бол юуг гамшиг гэх вэ. Утааны үеийнхэн бүгд эмгэнэл бий болж байна. Эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж, генд нь уламжлагдаж үлдэх орчинд төрсөн хүмүүс  бий боллоо.

 Та бүхэн Ерөнхийлөгч энэ асуудлаа долоон  жилийн өмнө ярихгүй яасан юм гэж бодож байгаа байх. 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод, Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг би хэлж байсан. Тухайн үед УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. Байгаль орчны олон улсын зөвлөгөөн дээр би 2011 онд очиж ярьж байлаа. Намайг байгаль орчны асуудлаар хамгийн их ярьдаг Ерөнхийлөгч гэж  2011 онд  НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан юм.

Агаарын бохирдлын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хурал хийх гэхэд сүржигнэлээ гэдэг байлаа. Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан. Энэ утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж би хэлж байсан. Тэгээд 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд байхад Агаарын бохирдлын хуулийг баталж байлаа. Үүн дотроо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ хороо 2013 онд байгуулж байлаа.

Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулсан. Гэхдээ иймэрхүү төсөл хэрэгжүүлэхэд ашгийн төлөө зүйл явагдсан байдаг. Олон улсын байгууллагын шугамаар олон айлын гэрийг дулаалсан. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан. 
 
Нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй

Би энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд үг хэлж байсан. Улаанбаатарынхан 600 мянган тонн нүүрсийг нь түлж байгаа. Манай гэр хорооллын хэрэгцээ тийм их биш. Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ аваад үр дүн гаргая гэвэл шийдэхэд хэцүү асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд зөвлөмж гаргаж, энэ талаарх газрын зургийг гаргаад явж байна.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн төвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Энэ ажил руу Улаанбаатар хотын  холбогдох хүмүүс орох хэрэгтэй. Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө. 

Нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Орчны байдлын асуудлаар онцгой байдлын хороог Ерөнхий сайд ахлах хэрэгтэй. Төр ингэж ажиллах хэрэгтэй.

П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lord 2017-01-12 02:50:02
    neg l setgel yarisan sda setgel n huzuuteige adil llr
    92.89.144.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 16:57:31
    Ингээд муу муухай үгээр бичиж байхын оронд дор бүрнээ л идэвхтэй баймаар уг нь ч зөв зүйтэй зүйлсүүд яриад л байх юм. Сая зурагтаар үзлээ.
    66.181.191.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-11 10:56:52
    Зүүдэлж сэрээд байгаа юм биш үү
    66.181.189.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-01-11 05:34:56
    ГАМШИГИЙН ЦАРАЙТАЙ
    202.170.81.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-01-11 05:34:40
    Olon jil setgel zurhendee hadgalj dee zailuul iim erunhiilegch ch bh gej dee uls oron chin suirchiheed bna uudgui novsh yumdaa
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 05:33:58
    Утааны асуудал миний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин ... гэж хэлэх гээд байгаа юмуу хүзүүгүй толгой
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Та ингэж л бодож байсан байхдаа 2017-01-11 04:45:53
    Ерөнхийлөгчийн сэтгэл зүрх: Утаа ч их байна шүү, хүүхдүүдээ гадагшаа явуулахгүй бол хордчих вий дээ. За хэдэг төгрөг нэмээд идчихвэл ч......
    202.131.226.221
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-01-11 04:31:43
    Утааны асуудал Чиний сэтгэл зүрхэнд үүрд хоногшиж байсан, манай монголчуудыг сөнөөх, устгах сэтгэлийн чинь зэвсэг байх л даа.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёоноо 2017-01-11 04:22:54
    Ойя, уярааж байна аа. Обама тэнд уйлаад бна гсн, энэ баагий бас уйлж лай болох вий.
    202.9.40.135
    Мэдэгдсэн Хариулах
  • 1111 2017-01-11 04:15:03
    Bitii guts, yadarsan ard tumneer togloj duusah boloogui yu
    139.5.219.72
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-01-11 04:03:58
    hutsdag mantuunii huih
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-11 04:00:49
    Helsen, hiideg ni ald delem zursun hulgaich, chi uuriinhuu shunaldaa hutlugdsun har uildeleeree uls orniig mini yaaj samarch bgaagaa ard tumniig medehgui bna ge...
    66.181.191.205
    Мэдэгдсэн Хариулах
  • tsagaan 2017-01-11 04:00:22
    bitgii hudlaa huts
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 03:40:35
    Утаанд хайртай байсан гэсэн үг юм болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-11 03:39:37
    muu sda haach bsan bibibi l gej shaahiin yduu hvluus ene ter geh shig idej uuj gudarsanaa yrasai golog
    59.153.114.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Хурц 2017-01-11 03:30:05
    Юу гэж хэлж байсан чинь чухал биш, одоохон арга хэмжээ аваад, утаагүй Улаанбаатар болгочих л доо.
    210.196.213.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 03:29:59
    Энэ нээрэн худлаа хуцаж үнэн чадах юмаа, УБ хотод Монголчууд биш Америкууд амьдарч байсан бол утаагүй л байх байсан даа гэж байгаагүй билүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-01-11 03:28:37
    Хоосон ярьсныг ажил хийсэн гэхгүй л дээ, Элбэг ээ! 10 жилийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах байсан юм! Тэр үед юу хийж байв???
    103.229.123.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 03:28:27
    нүүрс түлдэггүй бүс тогтоох хэрэгтэй. 2018 онд Гандангийн дэнж, МҮОНРТ, 100 айл, 2019 онд 1-р хорооллын арын дэнж гэх мэтээр зааглаж өгөх хэрэгтэй
    202.21.125.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-11 03:11:04
    Битгий худлаа хэл Зи, Алтантуяа та гурвыг утааны түвшингээс доогуур амьдардаг учраас УБ-ын утааг мэддэггүй л гэдэг байсан шүүдээ муу хүзүүгүй толгой
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах