Цацраг идэвхт 12 ордын талбайд 7 компани үйл ажиллагаа явуулдаг
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд “Цөмийн энергийн салбарын өнөөгийн байдлын талаар” Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавын мэдээллийг сонссон юм.

Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 2015-2016 онд 7 дүрэм, стандартыг комиссын хурлаар батлуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хэрэгжилтийг хангуулж байгаа.

Одоогоор манай улсад ураны 12 ордын хэмжээнд 180.7 мянган тонн геологийн нөөц бүртгэгдсэн байдаг агаад үүнээс 9 ордын нөөц нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаан хэлцэгдэж баталгаажсан байдаг аж. Харин улсын хэмжээнд цацраг идэвхт 12 ордын талбайд 7 компани үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн одоогоор Ашигт малтмал, газрын тосны газарт 9 аймгийн 28 сумын нутгийг хамарсан 14 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 33, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 0.68 хувийг эзэлж байгаа нь 2009 онтой харьцуулахад 3.3 дахин буурсан үзүүлэлт юм.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, А.Ундраа, Б.Энх-Амгалан нар Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Дараа нь Ажлын хэсгүүд байгуулах тухай асуудал хэлэлцэж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.