С.Батболд: Дөрвөн уулын дунд хашаа хатгах газар байхгүй
ҮАБЗ өнөөдөр "Нийслэлийн агаарын болон орчны бохирдол, утаатай тэмцэх нь" сэдвийн хүрээнд хуралдсан юм. Энэ хуралдааны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хотын даргын зүгээс Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван захирамж гаргасан байгаа юм. Иймээс өнөөдрийн ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар дээрх захирамжуудыг авч хэлэлцээд дэмжсэн байна.

Хотын даргын Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох захирамжаар улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байхаар заасан байгаа юм.

Мөн дараагийн захирамжид агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдолын  4 бүсчлэлийг тогтоожээ.

1 дүгээр бүст: Орон сууц, байшин хороолол багтаж  байна.  Уг  бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй.

2-4 дүгээр бүст: Тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн.  Мөн  агаарын бохирдолыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм

Гурав дахь захирамж нь “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна.  Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм.

Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавих юм байна. 

Хотын дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай сэтгүүлчдийн асуусан асуултад дараах хариултыг өглөө.
 
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт гаргажээ. Энэ хугацаанд  гэр хорооллын 180 мянган айл өрхийн хэдэн хувь нь орон сууцанд орох бол? Хязгаарлалтын бүсэд дугуй засвар ажиллуулж байгаа, дугуй шатааж амьдралаа залгуулж байгаа хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийг яах вэ?
 
-Мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг 20 хувь хүртэл бууруулна гэж заасан. Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой иргэд түүхий нүүрс төлж байгаа. Улаанбаатар хотын түүхий нүүрсний оронд сайжруулсан нүүрсээр хангана. Улаанбаатар хотын зүгээс хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа хүмүүс нүүрс түлхээ больчих. Сайжруулсан түлш түлж болно. Мөн шөнийн халаагуур хэрэглэх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс халаагуур хэрэглүүлэх үүднээс үнийг нь хямдруулна. Иргэдийн хувьд ч идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүнийг бүгдээрээ ойлгоод нэг талд гарсан. Хамтдаа байж байгаад агаарын бохирдлын ард гарах хэрэгтэй. Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх хугацааг сунгаж болно.
 
-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж байна. гамшгийн бүс гэж ямар агаарын бохирдол ямар хэмжээнд хүрэхийг хэлэх вэ? Түүхий нүүрс түлж байгаа иргэдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ.
 
-Нийтийг хамаарсан байгалийн аюулт үзэгдэл гэж гамшгийн нөхцөлийг хэлдэг. Гэхдээ энэ удаагийн байгалийн биш хүний үйл ажиллагаанаас үүдсэн гамшгийн үе.  Нөхцөл байдлыг нарийвчлан судлах шаардлагатай. ҮАБЗ-ийн хурлаар үүнийг хэлэлцсэн. Агаарын бохирдлын хуульд ямар арга хэмжээ авах бүх заалт байгаа. Мөн иргэдийг орон нутагтаа буцаан очиход нь Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, ажлын байраар хангах, мал өгөх зэрэг.
 
-Иргэд амьдрах орчныг зааж өгч байгаа нь Үндсэн хууль зөрчихгүй юу?
 
-Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдарна. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хуульзүйн баталгааг бүрдүүлнэ. Хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг тавина гэж заасан байдаг. Тиймээс хотын захиргаа энэ эрхийг нь хангахын үүднээс тодорхой эрхийг нь хязгаарлалт  хийж байна. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nugel 2017-01-12 12:37:13
    Chij yadsan irgediin heliig horiloo.Hoer namiin hulgaichuudaas gazriin ni huraaj Mongol ulsiin irgeded taraaj ugukh juram shiidber gargal daa.Es tegbees
  • Nugel 2017-01-12 12:27:52
    MAH.ANamiin uls turchid gej uursdiiguu nerelsen aalznii toron helkheend orson luibarchid uurusduu 4-uuliin dundakh gazriig luibardaj abchikhaad undsen huuli zur...
  • Ганбаяр 2017-01-11 04:27:46
    Хөдөөнөөс Хотод орон суууц худалдаж аваад ирж буй хүмүүст шилжих зөвшөөрөл олгох ёстой, Харин гэр хороололд ирэгсдэд л хязгаарлалт тогтооно биз.Буруу шийдвэр бн...
  • ххххх 2017-01-10 14:53:01
    шилжилт хөдөлгөөн зогсоолоо гээд баримтаараа хөдөө ч биеэрээ хотод байх хүний тоо нэмэгдэж үүнийг дагаад эзэнгүй гэмт хэрэг ихэснэ.яавч зөв шийдвэр биш
  • мнгл 2017-01-10 09:45:46
    хүмүүсийн нүүж ирэх ирэхгүй нь тэр хүмүүсийн эрх хаа дуртай газар хашаа хатгуулахгүй байх нь та нарын эрх тэр эрхээ л сайн хэрэгжүүл.
    • би 2017-01-10 14:26:13
      Таны эрх нөгөө хүний жрхээр хязгаарлагддаг. Эрхээ эдлэнэ гээд нүүж ирээд байвал хотод төрж өссөн бид эрүүл амьдрах эрхээ эдэлмээр бхйнаа гэж!
      • Nugel  2017-01-12 14:05:09
        Chi buuruu oilgoj baina.Undsen huulian uurchilduu.nuuj irekh irekhgui ni irgedii erkh.Agaariin bohirdol.hort utaanii asuudlig UN DSEN Huuli zurchikhgui hiikh
  • иргэн 2017-01-10 08:42:46
    Сандуй, Сундуй хоёрын УБ-ын утааг арилгах ч ёстой аз жаргалтай УБ эссэ бичлэгийн уралдаан байлгүйдээ
  • !!!!! 2017-01-10 08:19:19
    Nuurs tuleed baigaa ail bolgonoos todorhoi hemjeenii Tatwaraa aw tendees heden togrog bosgono uuniigee zow menejmenteer zohion baiguulaad utaagaa bagsaga !!
  • Зочин 2017-01-10 07:40:24
    Хамаргүй Дагиймаа их чухал царайлчихсан сууна, дарга болсон юм байхдаа
  • Бат 2017-01-10 07:35:56
    Төр төмөр нүүрээ гаргах болсоон би ч мөн амьд явмаар байна өрх бүрийн яндангаас татвар ав би ч өгнө өгч чадсан энэдээ эрүүл амьдарцгаая чадахгүй нь нүүг
  • Solongos baraa 2017-01-10 07:07:11
    https://www.facebook.com/groups/631108253737433/ groupt negdeed Solongos-s buh turliin chanartai baraag hamgiin hyamdaar zahialj awarai. Mongoloos 2 dahin hyamd...
  • sss 2017-01-10 06:32:17
    end hogoo shataagaad baigaa alban gazruudiig torgood boliulaad uguuch ee
  • зочин 2017-01-10 06:22:16
    Муусайн засварын газрууд дугуй тос шатааж агаар бохирдуулдагы нь таслан зогсоогоочээ
  • ннн 2017-01-10 06:01:10
    Хотын төвд орон сууцны дунд барьсан жижиг дэлгүүр хар утаагаар утаад байх юм. Үүнийг болиулах арга байна уу