С.Бямбацогт: Бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд дараах асуултыг асууж хариулт авч байлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшилттэй, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж их ярьж байсан. Гэвч бодит байдал дээрээ жинхэнэ шоронжуулсан байдлаар баталсан байсан. Жишээлбэл одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь л огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон байсан. Эсрэгээрээ жинхэнэ шоронжуулах хууль баталсан байсан. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Тиймээс хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг шоронтой аймаг, нийслэлрүү авч ирэх хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо. Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2015 онд баталсан хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын Ш.Раднаасэд: Албан тушаалын хэргийг чангатгасан юм уу? Авлигаар олсон хууль бус хөрөнгийг хураадаг, завшуулдаггүй байх хэрэгтэй.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Эд хөрөнгө хураах ялыг 2015 онд батлахдаа албадлагын арга хэмжээ болгон зохицуулсан. Авлига албан тушаалын хэргээс олсон ашгаа, эд хөрөнгөө заавал хураалгана гэсэн үг. Авлига албан тушаалын хэрэгтэй 1-5 жил хорих ял өгч байсан бол хүнд гэмт хэрэгт тооцон 8, 12 жилд болгож чангатгасан. Мөн мөнгөн торгуулийг ч дээд хэмжээ нь 12 сая төгрөгөөр торгож байсныг 27 сая болгон нэмэгдүүлсэн.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 76.9 хувийн саналаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MAN 2017-01-24 11:46:24
    MAN ter chigeeree namtaigaa buruutah baihaa
    66.181.190.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-11 01:46:43
    Юун дарамт авилага авсан л бол буруутга тэгвэл л буурна
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-10 10:49:32
    Ta zaluu ireeduitei hun baij offsnorchidiiig umuurch bgaa taniig muuhai haragduuulj bna bas taniiig offsnor tanstan bolgoj bnaa....
    202.21.106.109
    Мэдэгдсэн Хариулах
  • MAN zuv shiid gargaj ugsun hun ilchilbel 2017-01-10 10:37:10
    Uuruur hudluhgui bolson ued l hun ugdug, sain duraaraa tsaanaas ni neheegui ued ugdug avliga gej baihgui. Ugsun hun ilchlehed yalgui bolvol buh hun ilchilne
    122.201.24.63
    Мэдэгдсэн Хариулах
  • өгсөн 2017-01-10 08:59:54
    Авсан хүнээ баримттай илчилж буруугаа хүлээвэл авилга өгсөн байсан ч ял шийтгэлгүй байх нь зөв. Авч байгаа нь хүн нь айдаг болно
    202.179.29.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Hun 2017-01-10 08:26:41
    Avilgiig durandaa ugdug teneg baihgui. Ugsuniig ni hunguruuleh ni zuv baih.
    202.170.94.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Ядам 2017-01-10 07:47:04
    Та нар тангарагаа уландаа дэвслээд хуулиа сөнөөж байгаа шүүгч, прокуроруудаа эхлээд цээрлүүл. Хамаг муухай нь тэнд өмхийрч байна. Хэрэгждэггүй хуулиар яахав дэ...
    112.72.12.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-10 07:25:54
    Зөвхөн авсаныг нь хатуу шийтгэх хувилбар зөв. Өгч байгаа хүн бол эд мөнгө нь илүүдээд өгөөгүй ажил бизнёсээ бүтээхийн тулд аргаа бараад л авилга өгч байгаа.
    122.201.31.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-10 07:10:10
    14 тэрбум буюу 12 000 000 сая доллар идсэн хун 6 жил Шоронд Сумароков аядлаа.. Тэгвэл Хохиролоор нь ялгаж ЖИЛийг нь бууруулж шудрага шийтгэлдээ.. 1,2,3,4, гм
    81.247.156.157
    Мэдэгдсэн Хариулах
  • жэжэжэжэжэжэжэжэжэу 2017-01-10 05:51:21
    дэлдэн чихт ч ийм юм санаачлахгүй дээ. авсаныг шийтгэ л дээ. тэгвэл хахуульчид бүгд шоронгоор хүмүүжнэ дээ
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-10 05:33:07
    Авлига гэдэг ч монголын ард түмнийг сөрүүлж байна шүү би олон хүүхэдтэй хүн авлига өгөхгүй бол ажилгүй ийм л байна шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-10 05:17:49
    пгоо гэж эр хүнүү, эм хүн үү, сэтгүүлч ухаантай юм байхдаа, нууц нэрээр хов бичигч байхаа даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • хариу 2017-01-10 05:58:07
      Гоо биш С.Бямбацогтын хов юм бишүү
      103.9.90.53
      Мэдэгдсэн Хариулах