Н.Алтанхуяг намын дарга болохын тулд Ерөнхийлөгч болох боломжоо алдлаа
Ардчилсан намын даргын сунгаа энэ сарын 28-нд болно. Нэр дэвшигчид хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаад тун завгүй яваа.

Өнгөрсөн сард болсон ҮЗХ-ны хурлын үеэр Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхийг нээлттэй зарласан. Ийнхүү 250 саяын үнэтэй нэр дэвших эрхийг Ардчилсан намын экс дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Батзандан, БСШУ-ы сайд асан Лу.Гантөмөр нар авсан билээ.

Ардчилсан намын хагарал бутрал, дотооддоо ямар ч ардчилалгүй болсон нь өнөөдрийн том уналтын шалтгаан хэмээн олон хүн үздэг. Тэгвэл энэ намын ганц аврал нь намын дарга.

Учир нь Намын даргаараа хэнийг томилохоос шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэр тодорхой болох юм.

Ардчилсан намын дүрмийн 6.8.2.6-д “Намын Дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх” хэмээн заасан байдаг. Нэг үгээр хэлбэл“Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэсэн үг юм.

ҮЗХ хуралдахын өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэн нэр дэвшихийг зөвхөн Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэж, ҮЗХ-гоор шийдвэрлүүлдэг дүрэмтэй.

Н.Алтанхуягийн гол зорилго Намын дарга уу, Ерөнхийлөгчийн сонгууль уу?

Нам даргаар сонгогдох магадлалтай гэгдэж байгаа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүйгээ мэдээд намын даргад санаархсан ч байж мэднэ. Учир нь түүнийг нам дотроос нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн олон нийт үзэж байгаа. Тэр бол нам дотроо жинхэнэ тэсрэх бөмбөг. Тэгэхээр ийм хүнийг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үү гэдэг асуудал яригдана. Залуу сайхан цагаасаа нөхөрлөж, төр атгалцаж асан нөхдүүд нь өдгөө түүнээс бараг бүгд урвасан. Гэхдээ тэр нам дотроо Алтангадас фракцийнхаа суурийг нэлээд сайн тавьсан гэлцдэг. Мөн залуучууд ч нэлээн элэгтэй байдаг юм билээ.

Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан 45-аас дээш настай гэх шалгуурт дөнгөн данган л хүрнэ. Тэгээд ч ийм залуу хүмүүсийг Ерөнхийлөгчид арай л “жулдана” гэлцэх юм билээ. Харин ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо нэрээ дэвшүүлэх магадлалтай гэгдэж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Сайд асан Н.Алтанхуяг нар юуны учир намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлснийг мэдэхэд бэрх. Магадгүй Ардчилсан намын акулууд хэнийг нэр дэвшүүлэхээ дор бүрнээ тунгаачихсан, намын даргын сунгааг хүлээж суугаа байх.

Б.Энх-Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enkhe 2017-01-10 16:21:30
    Baga ystan garahgyi tsaadah chini sain medej baigaa
  • Elbegdorj 2017-01-10 14:30:58
    Ta bugd huhuugui huntei harizuuldaa,
  • Үнэн 2017-01-10 11:52:10
    Алтанхуяг ерөнхийлөгч болбол хүргэн Дэнзэн, охин Саранзаяа, эхнэр Сэлэнгэ, зөвлөх Гансүх нарын идэж уух нь хэрээс хэтэрч ард түмэн тураалдаа орох байлгүй.
  • zochin 2017-01-10 09:20:53
    Bolioosoi doo
  • Zochin 2017-01-10 09:11:38
    Altankhuyag nuguu hedtei ni harizuulah hun bishee, jinhene hundee, hulgaichuud hamt hulgai hiihgui bolohoor aigaad uheh geed bna shuu dee
  • Зочин 2017-01-10 08:54:25
    АН-д хулгайч, алуурчин, сэтгэл мэдрэлийн өвчтэй амьтдаас өөр намын дарга болчихоор амьтан байдаггүй л юм байхдаа зайлуул, байхгүй ч байхаа даа
  • ss 2017-01-10 06:45:44
    MANAI NAMIIN ENE MULGUU ALTANGADAS GEDG PRAGC HOER SUNEH TAVILANTAI . TUUL ROTTORUG UDIRDAJ BAIHDAA NAMIN HUN BNA TA MANAI ACHIG SOLNGST EMCHLUULJ UGEECH GEHD H...
  • Зочин 2017-01-10 06:25:50
    Энэ эм зантай, шар сэмжилсэн өвгөнөөс өөр хүн АН-д алга уу. Хүүхэн шиг өрөвдмөөр амьтан даа зайлуул Насны бөгсөнд залуу авгайнхаа өмдний резинээс чирэгдэж үхнэ ...
  • үл_итгэгч 2017-01-10 05:55:31
    үүнээс өөр амьтан АН-д алга уу, тэгээд энэ увайгүй амтанд даатгах уу, яадгыг харуулав даа, сонго, сонго, шил цонх долоо
  • Нэрээ тэнд бичсээн 2017-01-10 05:14:24
    Шоронд л байх хүндээ уг нь Энэ улсыг өрөнд оруулж өтөнд идүүлж Хятадын зангаанд оруулах бүх зйүлийг хийсэн хүн. 10 гаран их наядын өрөнд оруулсан хүн
  • Зочин 2017-01-10 05:13:57
    Ерөнхийлөгч, намын даргад алуурчин, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс сонгогдох шалгуур тавибал Эрдэнэ, Батзандан нар тэнцэнэ
  • Монгол 2017-01-10 04:48:38
    Н.А намын дарга болно . Ерөнхийлөгч ч болно .