“Алтан-Өд” наадмын шилдгүүд тодорлоо
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өчигдөр /01.09/ болж өндөрлөлөө. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг төрлөөр наадмын шилдгүүд тодров.

"АЛТАН ӨД-2016" наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд

1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, Шоовдор"
2. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл - Зохиолч Д.Жамъянгийн " "Сарны шувуу"
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл - Зохиолч Т.Бум-Эрдэнийн "Дотроосоо"
4. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл - Зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"
5. Уран зохиолын судлалын шилдэг бүтээл -  Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"
6. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээл - Зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"
7. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл - Зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"
8. Жүжиг, киноны шилдэг зохиол - Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"
9. Яруу найргийн шилдэг бүтээл - Яруу найрагч Я.Баяраагийн "Таслал" 
 
Б.Орхон











Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.