Цахилгаан халаагуур, шөнийн тоолуурыг линзингээр авах боломжийг  судалж байна
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглээд байгаа. Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл үнэ төлбөргүй ашиглах, цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэрэг зохицуулалттай.

Тэгвэл уг хөнгөлөлтөд 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтойг албаныхан мэдээлж байгаа. Гэр хорооллын айл өрхүүд  энэ боломжоо зөв, бүрэн ашиглаж чадвал маш сайн үр дүн гарна гэх хүлээлт байгаа юм. Гэвч гэр хорооллын нийт хэрэглэгчийн 75 хувь нь тарифт тоолууртай байна. Харин бүгдээрээ  цахилгаан халаагуур авах боломжтой биш байна.Тиймээс   цахилгааны тарифыг хөнгөлсөн нь нөгөө талдаа стандарт бус цахилгаан халаагуур хямд авах, борлуулах боломжуудыг нээчих вий, галын аюул дагуулах вий гэдэг болгоомжлол байгаа юм.

Тэгвэл БОАЖЯ-наас Монголын банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг лизингээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл  бэлэн мөнгөөр цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуур худалдан авч чадахгүй байгаа айл өрхүүд хөнгөлөлттэй зээлээр шөнийн тарифын хөнгөлөлтдөө  хамрагдах боломжийг бүрдүүлж өгөх юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2017-04-02 10:35:45
    Эрдэнэтэд цахилгаан халаагуур тавьдаг аж ахуйн нэгж байна уу
    27.123.214.126
    Мэдэгдсэн Хариулах