Гадаадын банк орж ирэхээс айх хэрэггүй
УИХ өнгөрсөн онд Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлахдаа банк санхүүгийн системийг нээлттэй ил тод байдлыг хангах, гадаадын банкны салбар нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай тусгасан. Тиймээс Монгол Улсад гадны банк үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн зүйн орчныг тодорхой болгох хөрөнгө оруулалтын суваг нээхэд чухал нөлөөтэй хэмээн үзэх Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өнгөрсөн оны төгсгөлд өргөн барьсан.

2012 онд эдийн засгийн өсөлт 17  хувьд хүрч байсан манай улсыг гадны томоохон 5-6 банкууд манайд улсад үйл ажиллагаагаа явуулахаар  сонирхож байсан. Гэвч өнөөдрийнх шиг бүх үзүүлэлт хасахтай байгаа нөхцөлд манай улсад гадны банкууд ажиглалт хийсээр байна. Иймээс юун түрүүн манай улс хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох  шаардлагатай байгаа юм. Нэг үгээр тэдэнд ажиллаж эхлэх боломжийг олгох хэрэгтэй болж байна.

Тэгвэл манай цоо шинэ гэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд юу тусгагдсан бэ?

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын гишүүд санаачлан өргөн барьж байгаа.

Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интерацид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Өнөөдөр Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байгаа юм. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байгаа юм байна.

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан байна.  

Эдийн засагчдын зүгээс гадны банк орж ирснээр том том төслүүдийн санхүүжүүлнэ, банкуудын хоорондын өрсөлдөөн эрчимжих тухай тайлбар өгдөг. Мөн тэдний зүгээс хуулийн төсөлд тусгагдаад байгаа хадгаламж нээх эсэх, харилцах данс нээх, нээхгүй гэх мэт хязгаарлалтын асуудлыг хуулийн төсөлд нарийн тусгаж өгөхийг сануулж байна.

Гэвч өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгийн эх үүсвэр монголчуудад нэн шаардлагатай болоод байна. Нэг үгээр бид хүний мөнгийг ашиглаж эдийн засгаа сэргээх шаардлагатай байгаа юм. Дампуурсан, дампуурлын ирмэг ирээд байгаа мянга мянга ААН-үүдийнхээ үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй шаардлага ч тулгарчихсан. Иймээс өнөөдрийн босго өндөр банкны хүүг бууруулахад гадны банк зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиа сайн баталж чадвал бид гадаадын банк орж ирэхээс айх хэрэггүй юм.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-10 18:27:31
    Huu bagatai bank orood ireesei zeel avah yumsaan
    202.21.106.113
    Мэдэгдсэн Хариулах
  • яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш  2017-01-10 11:27:23
    яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа утаагүй шахмал түлш буюу үртсэн шахмал түлшийг, утааны голомт хэсэгт т...
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Жавхлаан Хөрөнгийн Зах яагаад хөгжихгүй  2017-01-10 09:49:46
    Хөрөнгийн Зах Зээлээ хөгжүүлвэл гадаад,,дотоод аль ч банкны хүүгийн дарамтанд Монголчууд орохгүй гэдгийг Жавхлан л лав мэдэж байгаа зарим гишүүд ойлгох ч үгүй ....
    182.160.32.17
    Мэдэгдсэн Хариулах
  • hk 2017-01-10 09:03:22
    hurdan orj ireed ene bank nertei mongo huullegchdiig Mongolyn khorsnoos archij hayasai. suuliin 30 jild ene bariljaanii heden bank hagartlaa bayajlaa. ard tu...
    202.179.29.171
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2017-01-10 08:38:49
    hurdan oruulj irj ediin zasagaa sergeej odoonii bank nertee menge hvvlegsh naraas salii olson mengeeree banknii ender hvvg telj hezhvv baigaa hvmvvs ihenhen bn ...
    202.126.89.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Ялгаагүй 2017-01-10 05:32:43
    Банкууд чинь.бүгд гадаад эзэнтэй шдээ ямар ялгаа бна
    59.153.114.117
    Мэдэгдсэн Хариулах
  • gvghhh 2017-01-10 04:45:34
    Bolohgui. Buh yum gadniih bolno.
    139.5.216.57
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-01-10 05:31:48
      anhnaasaa zeelee tulhgui gej bodoj baival. yumaa medej yarih heregtei
      122.201.22.148
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-10 03:30:06
    hen aij baigaag gadarlaj baigaa bizdee.nuguu ariljaanii banknii shulaachid aij baihgui yu
    43.242.242.212
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-10 03:24:49
    Уул урхайгаас болоод өрөнд орж нутгаа алдах хэмжээнд очоод байсан бол одоо банк санхүүгээс болж шууд байлдаан үүсгэх нөхцлийг бүрдүүлчих юм даа.
    202.9.41.193
    Мэдэгдсэн Хариулах
  • зээлдэгч 2017-01-10 02:40:10
    МАН-ын найз нараа хурдан оруулж ирээд м2 хязгаарыг цуцлаад бүх моргейжийг 5% болгоочээ
    202.179.29.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаатар 2017-01-10 02:16:47
    гадны банк оруулж цалингийн зээлийн хүүг бууруулвал хүмүүсийн нуруун дээрхи ачаа арай багасна цалингаа урьдчилаад авахын төлөө маш өндар хүү төлж байна
    49.0.184.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-10 02:00:05
    гадаадын банк оруулж ирэх нь зөв хамгийн гол цалингийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй тэгвэл ард түмэн бага ч гэсэн хямралаас гарна
    183.177.101.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-01-10 01:46:56
    Манай банкнууд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд улсын төсвөөс гаргасан зээлийг өөрсдийн мөнгийг өгч байгаа юм шиг хүүний дарамт үзүүлдэг.Энэ буруу....
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах